Зөвшөөрөлгүй барьсан 17 тоосгон гараашийг албадан чөлөөллөө

Aдмин / Хууль

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/335 дугаар захирамжийн хүрээнд тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 17 тоосгон гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө. Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан эдгээр гараашуудыг буулгахаас өмнө эзэмшигчдэд нь 2-3 удаа мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

Газар чөлөөлөлж буй хэсгийн авто зам нарийхны сацуу явган хүний зам байдаггүй тул тус газарт ногоон байгууламж, явган хүний зам хийхээр төлөвлөсөн тухай Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Бямбадорж мэдээллээ.

Харин тус хорооны иргэд “Эдгээр гараашуудыг буулгаж байгаа нь маш зөв ажил боллоо. Сургууль, цэцэрлэгийн бүс тул энэ хэсэгт осол, аваар их гардаг. Өнөөдөр энд эргүүл хийгээд зогсож байхад хажуугаар өнгөрөх хүмүүс гараашуудыг буулгаж байгаад баярлан, зөв ажил хийж байгаа талаар яриад л зөрж байна лээ. Зөвшөөрөлгүй гараашуудыг буулгах ажлыг гүйцэтгэж буй Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаныханд баярлаж байгаагаа энэ хавийн оршин суугчдын өмнөөс хэлмээр байна. Уг байршилд жолооч нарын үзэгдэх орчинд саад учруулахааргүй ногоон байгууламж хийгээсэй” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар тусгасан байдаг. Уг захирамжийн дагуу өнгөрсөн хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламж, хашаа хайс, тоосгон гараашуудыг буулган тохижуулах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.


Сэтгэгдэл

Зочин [203.91.118.150] 2021-10-11 01:12:03

Хамгийн зөв ажил шүү. Амжилт хүсье.

zochin [64.119.20.74] 2021-10-10 19:04:14

Buulgasnii daraa tohijilt tender zarlasan bolj heden luibarchid ni hubaaj abna.

Зочин [66.181.187.28] 2021-10-10 23:19:53

Тархины тураалтан. Ажил болгоныг харлуулна, наад хар толгойгоо ядахдаа усаар ч болсон угаагаач. Граж эзэмшиж байсан хулгайч л бололтой.

Зочин [122.201.22.27] 2021-10-10 08:43:40

Сайхан үхэрнүүд юм даа цаагуураа хэн нэгэн дарга сэтэртэн авчихсан байгаа гэдгийг түй ч мэдэхгүй. Хотын төвийн хэдэн тэрбумын үнэлгээтэй газрыг тэгээд үхэрнүүдэд зориулж өвс ногоо тарьж өгнө айн хха Хүний амьдралд гай болсон хар малнууд

Зочин [66.181.187.28] 2021-10-10 23:21:50

Зам талбай хийнэ, чи юунд мөөрнө вэ, хүн ажил хийхээр мөөрнө, хийхгүй бол бас мөөрнө, чи зүгээр л нийслэлээс зайл, хотын соёл, стандартад чи огт нийцэхгүй байна аа.

Сука сима [202.126.90.100] 2021-10-09 03:08:24

Иргэдийн хувийн омочил халдаж байгаа тул нохон рлговор огох л естойдоо....коммунист дарангуйлал тогтсрн юмуу???!!!!

Зочин [43.242.243.101] 2021-10-09 01:38:13

Зөвшөөрөл огт байхгүй учраас буулгаж байгаа гээд байхад ойлгодоггүй хачин хүмүүс бас байх юм аа

Зочин [192.82.76.5] 2021-10-11 09:55:10

2003 онд хотоос авсан газрын зөвшөөрөл зураг төсөлтэй зөвшөөрлтэй гражууд даа дээрэлхэх юмаа, нэг хэсэг Бэрэн авч орон сууу барина гээд зураг хийлгээд захирамж гаргуулсан бсан санагдана, одоо үнэхээр л нийтийн эзэмшил болоосойбилээ дээ.

Зочин [66.181.182.205] 2021-10-08 22:31:45

Төр засаг гэж байна уу? Жирийн иргэдийн хөлс хүчээ шавхан байж авсан мөнгөөрөө худалдаж авсан грашийг нураачихаад зөв зөв гэж доор нь хэдэн троллуудаараа коммет бичүүлээд. Тэгвэл эдгээр грашуудыг тухайн үедээ та нар яах гэж зөвшөөрөл бүр үл хөдлөхийн гэрчилгээ өгч бариулсан юм бэ? Төр засгийн томчууд дунд тоосгон граштай хүн байхгүй нь мэдээж учраас жирийн иргэд юм чинь яадаг юм гэсэн үг үү.

Буруу [2.247.248.211] 2021-10-08 18:08:42

Энэ хүмүүс мөнгөө төлөөд үл хөдлөхийн гэрчилгээтэй авсан байгаа. Хүний хөрөнгөрүү халдаж байхад хохино гэж бодож байгаа бол маргааш таны ч байрийг нурааж болно л гэсэн үг адилхан л үл хөдлөхийн гэрчилгээтэй.

Зочин [192.82.76.5] 2021-10-11 09:55:43

Үнэн шүү

Зочин [66.181.181.246] 2021-10-08 21:26:32

shaagaarai chi

зочин [202.9.40.117] 2021-10-08 16:27:22

инээдтэй юм, тухайн үед зөвшөөрлийг нь өгч бариулчихаад завшөөрөлгүй ч гэх шиг, дээрэмчид

Зочин [202.9.46.135] 2021-10-08 15:23:06

Тэр хүмүүс тодорхой хэмжээний мөнгөөр л авсан байгаа ингээд хүний өмч рүү халдаад байх уу

Зочин [192.82.76.5] 2021-10-11 09:56:53

Тмйм ээ би л лав тэр үед 1.9 саяаар зөвшөөрлийг нь үзүүд авчбайсан шүү одоо ч жижиг иргэдээ л дээрэлхэх вм да

Зочин [64.119.23.177] 2021-10-08 14:07:28

Маш зөв ажил хийж байна.100% дэмжинэ! Бусад газрууд ч гэсэн ийм хүмүүс, хот тохижилт, эрүүл мэндэд тустай ажлыг хийгээсэй гэж уриалж байна!!

Зочин [202.9.46.70] 2021-10-08 08:58:18

зөв


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.