Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Нүүр

- Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Төрийн ордон

08:30 цагт: Нийт шүүгчийн анхдугаар чуулган “Их танхим”-д эхэлнэ. Тус чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно. Мөн холбогдох журмын төслийг хэлэлцэнэ. Утас: 99122141, 99183248, 98980404

Сүхбаатарын талбай

09:00 цагт: Хөрөнгө оруулалтын нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг эсэргүүцэж, шаардлага хүргүүлнэ. Утас: 96660570

Хэвлэлийн хүрээлэн

12:00 цагт: Охидын эрх зөрчигдөж буй асуудлаар хуульч Р.Булгамаа, "Эх үрсийн дуу хоолой" ТББ, "Нарны охид" төсөл, "Хүүхэд эрдэнэ" сангаас мэдээлэл хийнэ. Утас: 99049247, 99088383

“Монгол ньюс” мэдээллийн төв

11:00 цагт: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа 21 аймаг, есөн дүүргийн барилгын компаниудын нэгдлээс тулгамдаж буй асуудлынхаа талаар мэдээлэл өгнө.

11:30 цагт: Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн хуулийн төсөл боловсруулан, иргэдийн мэдэх эрхээс гадуур батлахаар хэлэлцэж байна хэмээн иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: Замын-Үүд суманд үүссэн нөхцөл байдал өдгөө ч хэвийн болоогүй, хүндэрч байна хэмээн улс хоорондын ачаа тээврийн жолооч нар мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.