Ардчилсан нам “Онц Их хурал” зарлалаа

Aдмин / Улстөр

АН-ын үндсэн дүрмийн дагуу намын Их хурлыг зарлуулахаар Үндэсний бодлогын хорооны 290 гаруй гишүүд гарын үсэг цуглуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор 2021 оны 10-р сарын 20-ны өдөр ҮБХ хуралдан намын Их хуралыг 2021 оны 11-р сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан.

Тэгвэл өнөөдөр буюу 2021 оны 11-р сарын 01-ны өдөр АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж намын ээлжит бус “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг зарлах, хурлын зохион байгуулалтыг хангах ажлын хэсгийг байгуулах шийдвэр гаргалаа.

Ардчилсан намд сүүлийн нэг жилд үүсээд буй хагарал бутрал, хууль бус дүрмийн шийдвэрүүд, олон удаагийн зөрчилдөөнтэй баримт бичгүүд дээд шүүхэд хүргэгдсэн мөн 2020 оны УИХ-ын сонгууль болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өнгөрсөн 30 жилийн туршид АН-ын түүхэнд байгаагүй ялагдлыг хүлээсэн нь АН-ын хувьд онцгой нөхцөл байдал үүссэн гэж УТЗ үзсэнээр АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-ыг 2021-оны 11-р сарын 05, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд АН-ын анхан шатны нэгж, үүрүүд хуралдан Их хурлын төлөөлөгчдөө сонгосон бөгөөд Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон АН-ын нийт 1318 төлөөлөгч Улаанбаатар хотноо АН-ын “ОНЦ ИХ ХУРАЛ”-д оролцон, хуралдаж АН-д үүссэн дотоод зөрчлийг эцэслэн шийдвэрлэх болно.


Сэтгэгдэл

зочин [202.126.90.110] 2021-11-04 07:14:01

ХУРДАН ТАТАН БУУЛГАВАЛ ТААРНА

Иргэн [66.181.183.36] 2021-11-03 03:11:35

Ашгүй дээ, хурал ухаантай юм хийгээд татан буугдаж, дахин шинээр жинхэнэ хүсэл зорилгоор нэгдэн нийлэх боломжийг хайцгаасан нь өлзийтэй. Одоо эднээс юу ч гарахгүй, эх орноо баллаж гүйцлээ.

Зочин [112.72.9.122] 2021-11-03 01:48:43

үхэхдээ үхэр буугаа тавиад монголоос зайл

Зочин [192.82.69.253] 2021-11-02 00:26:27

Onts ix xural n xuraldaj asuudlaa zow shiiden namiin 1 dargatai, xen yu xiixe meddeg, ard tumnii tuluu unencheer zutgesen, tur zasgiin zow bodlogiig demjin ajilladag, buruud n xatuu temtsegch nam baigaasai. Amjilt xusie. Gishuud n xuraldaa idewxtei oroltsoosoi. Xen negnii xalaasand bitgii shurgaasai. Bas daxin amjilt.

Зочин [150.129.142.164] 2021-11-01 22:30:57

Онц их хуралаараа намаа тараах шийдвэр гарга. Тэр хамгийн зөв шийдвэр.

зочин [192.82.74.3] 2021-11-01 15:39:32

Хүрэлсүх л дахиад үймүүлнэ дээ

Иргэн [192.82.71.219] 2021-11-01 13:58:26

Хуралдаж харагдаач, харах юмсан, ёстой онцгүй их хурал гээч нь болох байлгүй

С.Эрдэнэ [202.126.88.72] 2021-11-01 13:55:56

Би бгаа цагт миний эрхийг булааж авч чадахгүй шүү.Би бол намын дарга хэвээрээ шүү тэнэгүүдээ

Цаг цагаараа эргэлдээд л. [192.82.76.150] 2021-11-01 12:43:20

Хүн хэзээ нэгэн цагт хөгширч хөгшнөөрөө дуудуулж нийгмийн ад болдог байхгүй юүдаа. Элбэгдорж, Бат-Үүл, Эрдэнэ зэрэг хэдийд ч нас ахихгүй, хүүхдүүд нь хэрэг төвөгт орохгүй юм шиг хашгичаад л байсан. Одоо тэгсэн намынхаа нөхдийн ад боловш. Ухаан муутай байждээ, хөөрхийсууд.

Зочин [122.201.31.253] 2021-11-01 11:42:20

Энэ муухай цар тахал овоо хумигдах янзандаа орохоор АН гэх нэрээр хорлонтой амьтад дахин дэвэргэх цаад санаа агуулж дээ, өөр юу ч биш, тийм нам одоо Монголд байх ч үгүй

зочин [202.179.26.252] 2021-11-01 09:47:54

эрх мэдлийн төлөө нэгийгээ алдаг, алахад бэлэн нам гэж хардаг.

Зочин [103.80.210.18] 2021-11-04 03:33:30

монгол улсын түүхэнд байгаагүй хамгийн муу болгоныг ардчилал нэрийн доор бий болгосон тиймээс чиг ард түмэн сонгохгүй байгаа юм учир нь энэ нам үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учируулж байгаа .Одоо нам тарж шинэчлэгдэх хуучин олгиархуудаас салах хэрэгтэй .хөдөөд чиг адил газар нутгаа хувьчилал нэрийн доор хуйвалдаан,булхай хийж хувааж аваад хөлжисөн газрын болоод үл хөдлөхийн хулгайч нар булган аймгаар нэг байна сүүлд булхай хийж дарга болох юм

Зочин [64.119.21.146] 2021-11-01 09:46:48

АН ч саарч байсан короноог дэврээж халдвар нэмэгдүүлхэнэл дээ.талбайд байгаа эрүүл өвчтөөн мэдэгдэхгүй хэдэн чавганц нараа татаач тараагаач....хайран цаг...

Зочин [66.181.161.62] 2021-11-01 08:43:01

Хурлыг удирдах \ зохион байгуулахад ч \ бүрэлдэхүүнд өмнө нь намын аль нэг удирдлагад ажиллаж байсан " өвгөн партизануудаас " нэг ч хүн \ Элбэгдорж , Бтүүл , Эрдэнэ , Ганболд , Амаржаргал , Баттулга , гончигдорж , Баабар , Ламжав , Энхсайхан , Баярцогт , Сайханбэлэг г . м -г хэлж байна \ оруулж болохгүй . Жирийн гишүүд хурлыг удирдан явуулах ёстой , эс тэгэвээс АН цаашид оршин тогтнох боломжгүй болно . Хурлын төлөөлөгчдыг яаж сонгож хагалан бутаргах гэж байгаа бол доо , жирийн гишүүд саналаараа хуралд оролцох боломж өгөхгүй - тэднийг удирдах бүрэлдэхүүнд оролцуулж , таслах эрхтэй оролцуулах ёстой . Энэ мэтэд жирийн гишүүд санаачлага гаргахгүй бол хурал хурал биш болно шүү ...

Иргэн [202.126.89.236] 2021-11-01 08:25:57

Жоомоо алах гээд гэрээ шатаадаг үлгэр болох вий дээ


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.