"Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалт зохион байгууллаа

Aдмин / Спорт

Монголын үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний байгууллага, Биеийн тамир спортын улсын хороо хамтран багш дасгалжуулагч, бөхчүүдэд "Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалтыг Монгол бөхийн өргөөнд өнөөдөр буюу 2021 оны 12-р сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
image
Сургалтанд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Допингийн эсрэг үндэсний байгууллагын ахлах мэргэжилтэн, эмч Б.Энхсанаа, БТУХ-ны шинэжлэх ухаан хариуцсан мэргэжилтэн н.Алтанзул, Анагаах ухааны албаны дарга н.Булган нар оролцов.
image
Тус сургалтанд бөхчүүдээс у.з Д.Анар, у.х О.Хангай, а.а Б.Батдорж, а.з Э.Мөнхжаргал, а.х Б.Сосорбарам, а.н Б.Баатарболд, багш дасгалжуулагч нараас у.н Ш.Зоригт болон өнөөдрийн сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн 500 гаруй бөхчүүд хамрагдлаа.
МДЭҮБ-ын ахлах мэргэжилтэн, эмч Б.Энхсанаа “"Допинг түүний хор уршиг” сэдвээр илтгэл тавилаа.
Аймгийн начин Б.Баатарболд, Зөгий.мн сайтын сэтгүүлч Ш.Оюунбаатар, Сумын заан Д.Ядамсүрэн нар допингид хамаарах эм бэлдмэлийн талаар, зөрчил гаргасан бөх ОУ-н тэмцээнд оролцож болох эсэх, шинжилгээний үнийг сумын заан залуу бөхчүүдэд бууруулж болох эсэх зэрэг асуултууд асууж МДЭҮБ-ын ахлах мэргэжилтэн, эмч Б.Энхсанаагаас хариулт авсан юм.
МОНГОЛЫН ҮДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл

зочин [124.158.64.133] 2021-12-12 04:06:54

Та нар минь юуч мэдэхгүй юуч хийж үзээгүй янз бүрийн хүмүүсийн өөр өөрийн саналаа бичсэн сонины хайчилбар хагас дутуу ойлгоод орчуулж авчраад сургалт явуулж хүний доог тохуу болох ямар хэрэгтэй юм бэМагалжав мунхаглаж байж өөртөө дийлдэхгүй бөөн маргаан дэгдээчихээд түүнийгээ саармагжуулах зорилготой хачин юм зохион байгуулждээ Энхсанаа гэж хаана төгссөн ямар зэрэг цолтой туршлагатай эмч юмбэ Дэлхийн хэмжээнд тархсан хорт бодисуудыг манайхан хэрэглэх хэмжээнд хүрээгүй, энэ өндөр үнэтэй биостимулятор худалдаж мөнгө хаана байх юм бэ Хийрхэлд автаад тэнэгтэж эхэллээ.Аливаа юм ойворгон сагсуу тэнэг хүмүүсээс болж нугалаа хэлмэгдэл болж хувирдаг юм шүү.Хэт хувьсгалчид 20 гаруй мянган хүнийг хардаж сэрдэх,худал үнэн хов,мэдээлэл хүргэх зэргээр эхлээд өргөн хэмжээний аллага болгоод одоо хүртэл цагаатгах ажил явсаар байгаа шүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.