Б.Бейсен: Төр шатахууны үнэ чөлөөлөхөөс өмнө эрх зүйн орчинг бүрдүүлэх байсан

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын гишүүн Б.Бейсен өнөөдөр мэдээлэл хийлээ. "Монгол Улсын Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан байдаг. Иймээс УИХ гишүүн миний бие, нийт иргэд, сонгогчдоо төлөөлж дараах мэдэгдлийг хийж байна.

Манай улсад бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн дундажаас ч илүүтэй өсөж байна. Цар тахлынтархалттай холбоотойгоор сүүлийн хоёр жилд иргэдийн, өрхийн орлого улам бүр багасаж байна. Гэтэл иргэдийн өдөр тутам хэрэглэдэг гурил будаа, талх тариа, мах сүү, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх боллоо. Эрээний хилийн хориг, импортын тэг зогсолтын хажуугаар эрх баригчид шатахууны үнэ чөлөөлөх шийдвэрийг гаргасан нь иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүллээ. Ялангуяа алслагдсан аймгуудад иргэдийн амьдралмаш их хүндэрч байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн хөдөө сумдад шатахууны үнэ 2800-3000 төгрөгт хүрлээ. Тус аймагт шатахууны үнэ 2021 оны 6 дугаар сараас хойш АИ-92 бензин 1070, А-80 бензин 1080, дизель түлш 860 төгрөгөөр тус тус нэмэгдлээ. Шатахуун импортлогчид энэ шалтгааныг ОХУ-д тухайн төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн, “Үнийн зөвлөл”-өөс шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гарсантай холбон тайлбарлаж байна.


Шатахууны үнэ цаашид өсөхгүй гэх баталгааг байхгүй боллоо. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ цаашид ч өсөх нь тодорхой байна. Төр шатахууны үнийг чөлөөлөхөөсөө өмнө татварын болон эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, импортлогчдын тусгай зөвшөөрлийг чөлөөтэй болгох замаар шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэргээр бэлтгэл ажлаа хийх ёстой байв. Мөн хоёр Засгийн газар дамнан яригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг яаравчлах шаардлага ийнхүү үүслээ.

Улсын хэмжээнд инфляц 10.5 хувьд хүрчээ. Үүний 42 хувь нь шатахууны үнийн өсөлтөөс хамааралтайюм. Үнийн өсөлтийг хазаарлах олон арга хэрэгсэл Монголын төр засагт бий. Үнэ тогтворжуулах хөтөлбөрхэрэгжүүлэх, шатахуунимпортлогчдыг хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын дэмжлэг үзүүлэх зэрэг олон аргыг дурдаж болно. 2012-2016 онуудад дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 120 ам.долларт хүрч байсан хүндүед дээрх арга хэрэгслийг ашиглан иргэдээ хямд шатахуунаар хангаж үнийн өсөлтийг хазаарлаж байсан туршлага бий.

Гэвч өнөөгийн төрийн хэрэгжүүлж буй бодлогод тооцоо судалгаа төдийгүй сэтгэл дутагдаж байна. Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан байдаг. Тиймээс УИХ энэ асуудлыг нэн даруй анхааралдаа авч шийдвэр гаргах шаардлагатай байна" гэлээ.


Сэтгэгдэл

зочин [103.212.119.34] 2021-12-25 05:07:59

ЭНЭ ГЭЖ НЭГ НӨХӨР ЭРЛЭГ НОМУУН ХАНЫ ЭЛЧИЙН ДҮР ТӨРХТЭЙ . ЭРЛЭГ НОМУУН ХАНЫ НЭГ ЭЛЧ НЬ ЧӨТГӨРТӨЙ СҮЛЭРЭЭД ЭРЛЭГ ХААН ДАХИН ТӨРӨЛ ОЛОХГҮЙ ҮХЭЛД ХҮРГЭХ ЦААЗ ОНООСОН ҮЛГЭР БАЙДАГ . ЭНЭ НӨХӨР ТЭР ДҮРИЙГ САНАГДУУЛДАГ..... АЙМААР СӨРӨГ ЭНЕРГИЙГ ХАА ЯВСАН ГАЗРАА ДҮҮРГЭЖ ЯВДАГ ГЭМЭЭР....

Зочин [139.5.216.72] 2021-12-24 14:10:06

Чи битгий дэмийр.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.