АНУ-ын агаарын тээврийн компаниуд 200 гаруй нислэгээ цуцалжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /The Hill/. АНУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын нэг болох “United Airlines” Зул сарын баярын өмнөх өдөр 120 орчим нислэгээ цуцалжээ.

Тус компани коронавирусний “омикрон” хувилбарын тархалт, “COVID-19”-ийн өвчлөл нэмэгдсэнээс үүдэлтэй ажилчдын хомсдолд орсны улмаас нислэгээ цуцлахаас аргагүйд хүрсэн байна.

"Харамсалтай нь бид зарим нислэгийг цуцлахаас өөр аргагүйд хүрлээ. Бид эдгээр зөрчилд уучлалт хүсэж, үйлчлүүлэгчдэдээ энэ тухай урьдчилан мэдээлж байна. Бид аль болох олон хүний тасалбарыг дахин захиалж, баярын өдрүүдээ өнгөрүүлэхээр төлөвлөсөн газрууд руу нь илгээхийн тулд хүчин чармайлт гаргаж байна гэж “United Airlines” компани мэдэгджээ.

Мөн ийм шалтгаанаар 90 орчим нислэгээ цуцалснаа Америкийн агаарын тээврийн "Delta" компани пүрэв гарагт мэдэгдсэн байна. Тус компани баасан гарагт хийхээр төлөвлөсөн 90 нислэгийг цуцлахгүйн тулд "нислэгийн чиглэлийг өөрчлөх, нисэх онгоц, багийн бүрэлдэхүүнийг солих зэрэг бүх сонголт, боломжийг ашигласан" болохоо мэдэгдсэн байна.

Сүүлийн 2-3 долоо хоногт АНУ-д коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдсэн нь “омикрон” хувилбарын хурдацтай тархалтаас үүдэлтэй юм. Тус улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын сүүлийн өдрүүдэд 200 мянгад хүрсэн байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.