Ла Пальма дээр гурван сар үргэлжилсэн галт уулын дэлбэрэлт зогсжээ

Aдмин / Гадаад мэдээ

МАДРИД. /Reuters/. Ла Пальма арлын Кумбре-Вьеха галт уулын дэлбэрэлт зогссоныг Канарын арлуудын эрх баигчид албан ёсоор мэдэгджээ.

Есдүгээр сарын 19-нд дэлбэрч эхэлсэн уг галт уул 12 дугаар сарын 13-нд унтарсан ч эрх баригчид галт уулын дэлбэрэлт зогссон тухай мэдэгдлээ Зул сарын баяр хүртэл хойшлуулсан байна.

Канарын арлуудын Үндэсний газарзүйн хүрээлэнгийн захирал Мария Хосе Бланко хэлэхдээ, бүх үзүүлэлтүүд дэлбэрэлт дуусаж байгааг харуулж байгаа ч галт уул дахин идэвхжихийг үгүйсгэх аргагүй гэжээ.

Дэлбэрэлтийн үеэр галт уулын халуун хайлмаг 3000 орчим байшин, сүм хийд, гадил жимсний олон талбайг сүйтгэжээ. Гэсэн хэдий ч хүний амь эрсдэхээс зайлсхийж чадсан байна. Галт уулын лаав 1219 га талбайд урсжээ.

Галт уулын бүсээс нүүлгэн шилжүүлсэн 7000 оршин суугчийн ихэнх нь гэртээ буцаж ирсэн ч олон байшин хүн амьдрах боломжгүй болсон байна.

Засгийн газраас сэргээн босголтод зориулж 400 сая гаруй евро гаргахаа амлажээ.

Зул сарын баярын өмнөхан Мадрид хотод Санта Клаусын хувцас өмссөн олон мянган хүн Кумбре-Вьеха галт уулын дэлбэрэлтийн хохирогчдод зориулж хандив цуглуулах буяны гүйлтэд оролцсон байна.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.182] 2021-12-27 01:03:07

2022 оны гол онцлох үйл явдал бол уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарал байх болно.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.