Тусгаар тогтнол ба Казахстан

Aдмин / Шинжлэх Ухаан 2022

Хажууханд буун дуу гарч, самуун дэгдэв. Одоогоос 30 жилийн өмнө, 1991 оны арванхоёрдугаар сарын 15-нд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байсан Казахстан улс 2022 оны нэгдүгээр сарын 5-наас үймж бужигнаж эхэллээ.

Энэ үйл явдал Казахстаны бүрэн эрхт, тусгаар тогтносон улс болоод яг 30 жил 20 хоносон өдөр эхэлжээ. Одоо тэнд харийн армиуд буучихсан “тохинуулж” байна.

Казахстан улс Дундад Ази, Дорнод Европыг дамнан оршиж, хойгуураа Оростой, зүүн урдуураа Хятадтай, урдуураа Киргиз, Укбекистан, Туркменистантай хил залгадаг. Монгол Улстай хил залгадаггүй. Гэхдээ хоёр хилийн шугам 37-хон км ойрхон. Тус улс 2 724 900 хавтгай дөрвөлжин км буюу Баруун Европын орнуудыг нийлүүлснээс том газар нутагтай. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд есдүгээрт бичигддэг. Далайд гарцгүй хамгийн том орнуудын нэг. Ашигт малтмал, газрын тосны асар их нөөцтэй. Төв Азийн эдийн засгийн хамгийн монополь улс. ДНБ-ийхээ 60 хувийг нефть, хийн аж үйлдвэрийн салбараас бүрдүүлдэг. Нэг хүнд ногдох ДНБ нь 2020 оны байдлаар 9000 ам.долларт хүрч өссөн.

Казахстан бол ардчилсан дэглэмтэй, ерөнхийлөгчийн давуу эрх бүхий бүгд найрамдах засагтай. 17 сая хүн амтай.

2021 оны нэгдүгээр сарын 5-нд эхлээд шингэрүүлсэн хийн түлшний үнийг нэмснийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Касахстаны Засгийн газраас өмнөх өдөр нь Мангистау мужид литр шингэрүүлсэн хийн түлшний үнийг 60 тенгегээр нэмэх шийдвэрийг гаргасан байна. Эсэргүүцэх шалтгаан нь энэ болсон гэж үзсэн.

Гэвч эсэргүүцлийн жагсаал нь эмх замбараагүй явдал болж, Засгийн газар болон иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн. Үүний улмаас ерөнхийлөгч Токаев Алматы хот, Мангистауд онц байдал зарласан. Улмаар зохих буултыг хийж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Назарбаевыг Үндэсний аюулгүй байдлын комиссын даргаас нь огцруулж, энэ албан тушаалыг өөртөө авсан. Тэрбээр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан иргэддээ “...Эсэргүүцлийн улмаас төрийн эрх нурж унахгүй. Казахстанд мөргөлдөөн биш, харилцан итгэлцэл хэрэгтэй. Мөн өдөөн хатгалгад автахгүй байхыг хүсье. Төрийн байгууллага, цэргийн байгууламж руу халдах нь хууль бус үйлдэл” гэж байв. Мөн шингэрүүлсэн хийн түлшний үнийг буцааж бууруулахыг амласан.

Гээд байдал дээрдсэнгүй. Олон казах амь үрэгдэв. Тиймээс ерөнхийлөгч Токаев Хамтын Аюул­гүй Байдлын Гэрээний Байгууллага/ХАБГБ/-ын орнуудаас тусламж хүссэн. Үүний дагуу Орос тэргүүтэй дээрх гэрээний орнууд Казахстанд цэргээ оруулаад байгаа юм.

Үүний дараа ерөнхийлөгч Токаев ард түмэндээ хандаж уриалга гаргажээ. Токаев уриалгаараа анхаарал татсан хэд хэдэн байр суурийг илэрхийлсэн.

Тэрбээр “...Миний бие хууль сахиулах, мөн цэргийн байгууллагуудад зөвшөөрөлгүйгээр гал нээж болохгүйг тушаал болголоо. Талууд хэлэлцээр хийж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг гадаад орнууд уриалж байна. Энэ маш утгагүй зүйл! Гэмт хэрэгтэн, алуурчидтай хэрхэн, яаж хэлэлцээр хийж болох юм бэ.Бид зэвсэглэж бэлтгэгдсэн дотоодын болон гадаадын дээрэмчидтэй нүүр тулж байна.Тодруулж хэлбэл, дээрэмчид болон террористуудтай. Тиймээс тэдгээрийг устгах ёстой.Үүнийг удахгүй хэрэгжүүлэх болно”,

“...ХАБГБ-ын дүрмийн баримт бичгийн үндсэн заалтуудын дагуу Казахстан улс Үндсэн хуулийн дэг журмыг зохицуулахын тулд энхийг сахиулах хамтарсан хүчин нэвтрүүлэхийг тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчдаас хүссэн билээ”,

“...ХАБГБ-ыг даргалж буй Арменийн Ерөнхий сайд болон Беларусь, Киргизстан, Тажикстаны ерөнхийлөгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд онцгойлон талархал илэрхийлье. Ерөнхийлөгч Путин миний уриалгад шуурхай бөгөөд хамгийн чухал нь маш нөхөрсгөөр хариу үзүүлээ. Мөн БНХАУ-ын ерөнхийлөгч, Узбекистан, Турк улсын ерөнхийлөгч нарт, мөн НҮБ болон бусад олон улсын байгууллагын удирдлагуудад дэмжлэг үзүүлсэнд талархаж байна”,

“...Хууль, дэг журмыг зөрчихөд өөрсдийгөө "чөлөөт" хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үздэг хүмүүс болон олон үндэстнээс бүрдсэн ард түмний маань үндсэн эрх ашгаас хол "гаднын хүмүүс" нөлөө үзүүлж, өдөөн хатгалга хийж байна. Энэхүү хариуцлагагүй демагогууд Казахстанд болсон эмгэнэлт явдлыг бий болоход нөлөөлсөн гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Аливаа хэлбэрийн хууль бус үйлдэлд бид хатуу арга хэмжээ авах болно”,

“...Миний байгуулсан агентлаг хоорондын ажлын хэсэг зэвсэгт этгээдүүд болон террористуудыг хайж илрүүлж, тэдгээрийг баривчлах болно.Бүгдэд нь хатуу хариуцлага тооцно гэдгээ иргэддээ амлаж байна”,

“...Террористуудын нууц төлөвлөгөө, далд бэлтгэлийн талаар манай улс яагаад мэдээлэлгүй байсныг олж, ойлгох нь чухал юм. Зөвхөн Алматы хотод гэхэд л 20 мянган зэвсэгт дээрэмчид дайрчээ. Бүх бүс нутгуудад цэрэг, засаг захиргаа, нийгмийн байгууламж руу зохион байгуулалттай, байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалтай дайрч, хэт харгис, хэрцгий байдлаар халдсан оролдлого нь тэдгээрийн тодорхой төлөвлөгөөтэй байсныг харууллаа. Террористуудаас гадна үзэл суртлын хорлон сүйтгэх ажлыг сайн мэддэг, худал хуурмаг мэдээлэл түгээх аргыг сайтар эзэмшсэн, хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж үзүүлж чадахуйц мэргэжилтнүүд ажилласан байна. Тэднийг бэлтгэх, удирдах ажилд нэгдсэн командын баг ажиллаж байсан бололтой.Энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын комисс болон Улсын ерөнхий прокурорын газар тус тус ажиллаж байна” гэжээ.

Эндээс Казахстан цаашид хэрхэх нь тодорхой харагдана. Гэхдээ Казахстаны асуудал нэгэнт “сав”-наасаа хальсан. Эцсийн шийдлийг Казахстан өөрөө бус "гадна"-аас гаргаж мэдэх юм. Манай хойд хөрш зэрэг ХАБГБ-ын орнууд тус улсад энхийг сахиулж байна. Хойд хөршийн хэвлэлүүд, албан тушаалтнууд, экспертүүд Токаевтай адил дүгнэлийг хийж буй бөгөөд “..Нөхцөл байдал удахгүй сайжирна” гэж мэдээлж байна. Мөн баруун зүгээс аажим аажмаар Казахстаны төр засгийн авч буй арга хэмжээнд шүүмжлэлтэй хандаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, эхлээд Казахстанд хүний эрхийг зөрчиж байна гэсэн бол, залгуулаад Токаевийг эсэргүүцсэн мэдээллүүд “урсч” байна.

Товчлоод хэлэхэд, Казахстаны өнөөдрийн болоод маргааш хүрэх нөхцөл байдалд шууд дүгнэлт өгөх боломжгүй байгаа юм.

“Хойно”-оос гарч буй мэдээллийг харахаар “...Казахстанд террорист халдлага болж байна” гэж ойлгох ёстой болж байна.

Харин “баруун” зүгийн мэдээллээр “...Казахстаны ард иргэд дарангуйллын эсрэг тэмцэж байна” гэсэн ойлголт өгч байна. Үүнтэй зэрэгцээд “...Токаев гэж яг хэн бэ” гэдэг асуулт олон улсад тавигдлаа. Токаев бол 2019 онд Назарбаевийн залгамжлагчаар тодорч, ерөнхийлөгч болж байжээ. Тиймээс түүнийг 2021 оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэл “...Назарбаевийн үргэлжлэл” хэмээж байв. Харин энэ эсэргүүцлийн жагсаал эхлэхээс өнөөдрийг хүртэл гаргасан шийдэр, хийж буй алхам нь Токаевийг огт өөрөөр нээлээ.

Ямар ч байсан энэ үймээн самууны хэд хоногт Назарбаевийн 30 жил дуусч, Токаев Казахстаныг өөрийнхөөрөө удирдах гэж оролдож байгаа дүр зургийг дэлхий нийтэд харагдаж байна. Хамгийн гол нь Токаев онож явна уу, алдаж байна уу.

Үнэндээ Токаев гэхээсээ Казахстан улс энэ бүхний дараа “хэн” болж үлдэх вэ гэдэг юу юунаас илүү чухал юм. Хэн байхыг нь тодорхойлох бүрэн эрх, тусгаар тогтнолтойгоо үлдэж чадах уу.

Казахстаны хувьд дөнгөж өнгөрсөн онд Тусгаар тогтнолын 30 жилээ нижгэр тэмдэглэж өнгөрүүлсэн. Тэр үеэр “...Хүнд хэцүү замыг туулж, янз бүрийн бэрхшээлтэй тулж ирсэн. Тухайлбал, ЗХУ-ын дэглэм нуран унасны дараах хямралтай тулсан үе маш хүнд байсан” хэмээн тодорхойлж байв. Түүнчлэн ...Тусгаар тогтносон Казахстаны хөгжил бол түүхэнд анх удаа урт, богино хугацаанд хөгжлийн стратегиа тодорхойлсон явдал” гэж байлаа.

Бас “...Казахстаны хамгийн чухал нь үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой байдал, мэргэжлийн төр байгуулах юм” гэсэн чигтэй хөгжиж ирсэн хэмээн зарласан.

Харин өнөөдөр...

Хилээс хэдхэн км-ийн цаана ийн буун дуу гарч, үймээн самуун болж буй нь Монголын улс төр, эрх мэдэл хүссэн цөөхөн хэдэн хүний “юм”-ыг хөдөлгөсөн бололтой.

Цахим сүлжээнд Казахстанаар “гангарч”, нэрээ, зүсээ нууж, нөгөөдүүлээрээ “мик” хийж байгаад “...Гэртээ суусан монголчууд минь гудамжиндаа гар” хэмээн уриалж үзлээ.

Гэвч энэ бүхний цаана буй Монголын тусгаар тогтнол ийм хүмүүст хамаагүй бололтой. Уг нь “...Эвлэвэл бүтнэ” гэдэг монгол үг бий. Бас одоогоос дөрвөн жилийн өмнө дөө, төрийн өндрөөс өндөр албан тушаалтан эрхэм “...Талцал, хуваагдал монгол үндэстнийг мөхөл рүү чиглүүлж, бусдын идэш болоход л хүргэнэ” гэж хэлээд үг дуугүй буугаад явчихаж байсныг санаж байна. Ер нь тэгээд “...Тусгаар тогтнол гэдэг машид үнэтэй боловч маш эмзэг" гэдэг үнэн аж. Энэ агуулга монголчууд бидэнд хамаатайгийн цаагуур хамаатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Иргэн. [202.9.40.125] 2022-01-12 18:37:25

Цагаан сар, наадам 2-ыг хийж болохгүй болов. Тэгсэн мөртлөө ямар ч сонгууль саадгүй явагддаг. Шарын шашныг элдвээр хэлэгчид их олширсон. Монголыг монголоос нь их холдуулаад бна.

ЭМЭЭ [202.126.89.17] 2022-01-11 07:17:31

УЛСЫГ ЭЗЛЭХЭД ЗААВАЛ ЦЭРЭГ ЗЭВСГЭЭР БИШ ЭДИЙН ЗАСГИЙН АРГААР , ҮЗЭЛ СУРТЛЫН АРГААР ЭЗЛЭДЭГ ГЭСЭН ХЯТАДЫН ҮГ БИЙ . МОНГОЛ УЛСЫГ АЛЬ ХЭДИЙН ЭНЭ АРГААР ЭЗЭЛЧИХСЭН . ГАДНААС ХАРАХАД ТУСГААР УЛС МЭТ БОЛОВЧ АЛЬ ХЭДИЙН ӨӨРИЙН ГЭСЭН ҮНЭТ ЗҮЙЛГҮЙ УЛС БОЛЧИХООД БАЙГАА БУСУУ . ОДОО МАНАЙД ТӨРД БАЙГАА АВИЛГАЧ ОЛГИРОХУУД ГАЗАР НУТАГАА ЗАРЖ БАЙГАЛИЙН БАЯЛАГАА ЦӨЛМӨЖ ДУРААР ДУРГИЖ АРД ИРГЭД ЯДУУРЛЫН ИРМЭГТ ТУЛААД БАЙНА . ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД НЬ ТЭРБУМААР НЬ ИДЭЭД ХЯЛБАРШУУЛАН ШИЙДЛЭЭ ГЭЖ ЯЛ ЗАВШААД БАЗАР МЭТ НЬ АРД ТҮМНИЙ ӨМЧ БОЛОХ БАЙГАЛИЙН БАЯЛАГАА ( төмрийн хүдэр г.м) ГАДАГШАА ЗӨӨЖ БАЯЖИЖ БАЙНА . ЭНЭ ТЭГЭЭД ШУДАРГА ЁС УУ ? ИРГЭД ЭНЭ БҮХНИЙГ ТЭВЧЭЭД ГОЛОО ТАСДУУЛАХ ГЭЖ БАЙГАА ХОНЬ ШИГ ДУУГҮЙ ТЭЛЧЛЭЭД ХҮЛЭЭЖ БАЙХ УУ ? ЭНЭ ГАЗАР НУТГИЙГ МИНЬ ГАДНИЙХАН УХАЖ ТӨНХӨӨД УУХ УС , ЭРҮҮЛ ХӨРСГҮЙ ШАХАМ БОЛГОЖ БАЙХАД ИРГЭД ҮР АЧДАА ГАЗАР НУТАГ ОНГОН БАЙГАЛЬ ҮЛДЭЭХ ХЭРЭГГҮЙ ӨНӨӨДӨРТӨӨ ХАЛАМЖААР БОЛЖ БАЙХАД БУСАД ЮМАНД САНАА ЗОВООД ЯАХАВ ГЭЭД ДУУГҮЙ БАЙХ ЁСТОЙ ЮУ ? ИЙМ ТУСГААР ТОГТНОЛ ХЭРЭГТЭЙ ЮУ ?

Bat [66.181.178.246] 2022-01-10 17:43:22

Kazak mongol 2uulaa zadarna

Зочин [203.98.76.100] 2022-01-10 15:46:04

Монгол улс үнэндээ Хятадын зааварчилгаагаар яваад байгаа шүү. Тусгаар тогтносон бүрэн эрхэт улс гэхэд арай бишээ. Гадны улсын шууд хараат болсон, үнэндээ цагдаагийн байгууллага Монгол улсад биш Хятад хүнд үйлчилдэг болсон олон жишээ байна ш дээ. Удахгүй Хятадын нэг муж аймаг болчихсон байх вийдээ гэж байж байна......

Зочин [192.82.72.3] 2022-01-10 13:44:22

Монголд барууны АНУ-ын гар хөл бологчид, тэднээс их хэмжээний санхүүжил авдаг, дотроос нь задлах бодлогыг ил далд хорт аргаар явуулдаг шашин садар самуун хөрш орнуудыг болон монголын түүхийг үзэн ядах үзлээр залуусыг хүмүүжүүлдэг хүчин байгааг анхаарах цаг болсон. Үүнд хяналт даруулга хэрэгтэй байгаа шүү. ТЕГ онцгой ажиллах мэдрэх ёстой.

Зочин [43.228.131.159] 2022-01-10 13:26:19

Бензиний үнэ яагаад өдөр өдрөөр нэмэгдээд байгаам бэ. Тэгэхээр талхны үнийг яриад яахав

Зочин [66.181.161.107] 2022-01-10 13:15:00

Энэ ээдрээтэй үйл явдалд манай Төрийн тэргүүнүүд дүгнэлт хийж ухаарах цаг болж байх шиг байна шүү. Ард түмнийхээ үгийг сонсохгүй,Авлигал,хээл хахууль,шудрага ёсны төлөө,шудрага Шүүх,Прокурорын төлөөх хүлээлт маш их иргэдийг бухимдуулж байгааш дээ.Ялангуяа Төрийн мөнгөөр баяжсан эрхмүүд хуулийн хариуцлага хүлээхгүй байгаад иргэд их бухимддаг. Энэ бүгдэд дүгнэлт хийж дорвитой арга хэмжээ,өөрчлөлт хийхгүй бол үүн шиг тэсрэх аюул нүүрлэж болохоор байгаа шүү.Эртнээс анхаарлаа хандуулах нь зөв.

Зочин [43.228.131.159] 2022-01-10 13:09:24

Манайд шатахууны үнэ тэнгэрт хадлаа. Бас хулхи.Босодгүймүү монголчуудаа. Энэ засаг төрийн бодлого таалагдаад байгаамуу.

Зочин [64.119.25.73] 2022-01-10 16:37:38

Машин унах албагүй шүү. Автобусаар яв. Хэний өмнөөс амьдраад бнаа.

Зочин [43.228.131.159] 2022-01-10 12:36:13

Казахстан гэж улс хэзээ ч байгагүймаа. Түрэг кипчакуудийн эрлийз гарал үүсэл нь тодорхой бус хүнтэй адилхан бодгалиуд. Түүнийг нь Путин хүртэл хэлээ биз дээ. Манай монголын хараат нүүдэлчин тэнэмэл ард түмэн байсиймаа . Сүүлдээ Чингис хаан казах гэж хуцдаг гарууд. Энэ чигээрээ сөнөвөл таарна. Орчлонд манай Баянөлгийн хэд байхад болоо

Зочин [202.126.88.186] 2022-01-11 01:26:39

chi naad amni omhii uneree arilgchaad uls tor,,tuuh sudlaach hiine uu

Зочин [202.126.88.163] 2022-01-10 15:48:53

Хуцдаг физдаа вэ чи,эр хүн юм бол казакстанд очоод наад үгээ хэлээч...толгойгүй болно

Зочин [203.91.115.51] 2022-01-10 10:34:00

Нөхцөл байдлаас бид ганцхан дүгнэлтэнд хүрч болно. Хүчирхийллийн буюу мафийн засаглал ард түмнийг богино хугацаагаар удирдахад өндөр үр дүнтэй. Гэвч дарангуйлагч субьект буух юмуу амь үрэгдэнгүүт систем бүхэлдээ хяналтаа алдаж амархан задардаг юм байна. Тэгэхээр бид өөрсдийн засаглалыг ийм хүчирхийллийн хэлбэрт оруулж л болохгүй. Монголын төрийн дэглэм хагас авторитар тогтолцоо руу нэгэнт гулссан. Хаа хүрч тогтохыг мэдэхгүй. Хэрэв эрх баригчид үүндээ дүгнэлт хийж, удирдлагын алдаагаа засахгүй бол бид Украйн, Лив, Сир, Казахстаны жишээг датахад тийм ч холгүй байна.

Зочин [203.91.115.51] 2022-01-10 10:42:24

Манайхан "эв нэгдэл" гэдэг ойлголтоор өөрсдийгөө үеийн үед хуурч ирсэн. Нүүдэлчдийн уламжлалт парадигм. Удирдлагыг гартаа авч иргэдийг хуурах маш өндөр үр дүнтэй арга. Даяаршсан, чөлөөт дэлхий ертөнцөд үүн шиг том хөгжлийн тушаа чөдөр гэж үгүй. Өнөөгийн ертөнцөд хөгжлийн код маш ойлгомжтой болж цэгцэрсэн. Эв нэгдэл ач холбогдолгүй юм байна. Харин эрх ашиг гэгч зүйл голлох ёстой аж. Тэгээд нийтлэг ил тод эрх ашиг дээр суурилсан нийгмийн ойлголцол тогтож байвал энд найдвар байна гэж үзнэ. Үүнийг зөвхөн үйлдвэрлэх хүчинтэйгээ зөв уялдсан оюуны сэхээрэл дээр хуулийн хүрээнд хэрэгжүүлэх бололцоотой.

Зочин [124.158.68.202] 2022-01-10 10:12:57

Бусдыг шүүмжлэх яах вэ. Авлигачдыг цааш харуулаад шударга ёсыг тогтоочих хэрэгтэй юм даа

Зочин [64.119.25.73] 2022-01-10 16:38:42

Тэгээд АН ын жинхэнэ самрагчид гарах уу. Хаха нар хөл нь чи баяжаад

Монголын төлөө [203.23.49.49] 2022-01-10 10:09:00

Ард түмнээ ядууруулбал ийм юм болдгийг манай төрийнхөн ойлгох хэрэгтэй. Ард иргэд мал биш. Тиймээс амьдрал сайжирлаа гэж худлаа мэдээгээр тархи угааж болохгүй. Мөнгө идсэн хахиул авсан дарга нараа торгосон болж ял жавшуулж байгаа хуулиа өөрчлөх цаг болсон. Мөнгө идэж хахиуль авсан , төсөвийн хөрөнгийг буруу зарцуулж үрэн таран хийсэн, жавьшсан хулгайчдаа хатуу шийтгэх цаг болсон. Иргэдийг номхон байлгах гэж хуурамч амлалт өгдөг,жижиг халамж тарааж ажил хийхгүй амьдрах бэлэнчлэх сэтгэлгээ бий болгож байгаа буруу үйлдлээ зогсоож хүн бүр ажил хийж шударгаар амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Эх орноосоо урвасан, Хятадууд болон гадныхны эрх ашигт үйлчилсэн үйлдэл гаргасан хэнийг ч цаазлах ёстой. Өмч хувьчлалын дээрмийн хэргийг эргэж шалгах хэрэгтэй. Ингэж байж Монгол улс хөгжинө. Тайван амьдрана

Зочин [192.82.78.246] 2022-01-10 09:41:27

Террорист байгаа баталгаа одоо болтол байхгүй. Засгийн эсрэг үг хэлсэн жагссан хүмүүсийг террорист гэвэл дарангуйлалл гэсэн үг. Оросын мэдээг шүүлтүүртэй орчуулаарай.

Утаат УБ [202.21.102.226] 2022-01-10 09:25:01

за гуцооо утаагаа,дотоодын асуудлыг шийдэж чадахгүй хэвтэж юун гадаад бодлого вэ

Зочин [103.212.116.66] 2022-01-10 09:16:08

Назарбаяв яаж тийм аймаар баян болсон юм бол

Зочин [192.82.68.219] 2022-01-10 08:58:19

Манайх ч Монголын Назарбаев болох, улсаа тэр чигээр нь дээрэмдсэн Элбэгдоржийг Хүрэлсүхийн хүчээр нэг юм дарж авсан, гэхдээ толгой өндийлгөх гээд л байна даа

Зочин [66.181.188.206] 2022-01-10 08:49:48

Ерөнхийлөгч Токаев нь оролцсон Казахстаны Засгийн Газрын хуралдаан бүхлээрээ Орос хэлдээр явагдөж байншт. Бас энэ гомо царайт Токаев нь бүдүүн цэвэр цусны Орос эхнэртэй гэж байгаан


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.