Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

Aдмин / Шинжлэх Ухаан 2022

- Өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ШУА-ийн ажлын баг тайлангаа танилцуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан хэрэгжүүлж буй шинэ төслөө танилцуулна.

Төрийн ордонд

10.00 цагт “Их засаг” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах түр хороо хуралдана.

14.30 цагт “Их засаг” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.