АХБ-ны 30 сая ам.долларыг малчдын нэр барьж хувааж идчих гээд л энэ хэдэн гишүүн чичрээд байна аа даа ...

Aдмин / Эдийн засаг

УИХ-ын Төсвийн байнгын хороо Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн төслийн хэлэлцээрийг энэ долоо хоногт хэлэлцлээ. Нийт 30 сая ам.долларын зээлийг Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 суманд төсөл хэрэгжүүлэх замаар зарцуулах юм байна. Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд 30 сая доллараар малын хашаа барина гэснийг онцолж хэрэлдэцгээлээ. Малчдад зориулан 14 мянган малын хашаа, хороог сайжруулснаар өвөлжилтийн эрсдэлийг бууруулах юм гэнэ. Харьяа яамны сайдынх нь хэлснээр малчдад мөнгөн дэмжлэг маягаар өгч, бэлчээрийн нөөц газрыг шинээр байгуулж, тэнд хашаа хороо шинээр барихад зориулж, сум орон нутагт нь дэмжлэг үзүүлэх юм байна. ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Батмөнх “Аймаг орон нутагтай гэрээ байгуулж гэрээний үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгоно” гэв.

Энэ хэлэлцсэн асуудлыг нь хөндлөнгөөс харвал 30 сая ам.долларыг задгай мөнгө болгоод малчдад хашаа барь гээд дэмжлэг нэрээр тараах юм уу даа гэсэн дүр зураг харагдаж байгаа биз. Гэтэл өнөөдрийн Монгол Улсад малын хашаанаас өөр чухал юм гэж байхгүй юу. Энэ төслийг УИХ дээр ингэж хэлэлцэхийн урьд өдөр Эрчим хүчний сайд салбарт нь аваарын горим ассан, 2022-2023 оны өвөл хязгаарлалт хийнэ, нөхцөл байдал хүнд байгаа тухай мэдэгдсэн. Эрчим хүчний асуудлаас гадна Дарханы зам өнөө л хагас дутуу хэвээр, ашиглалтад хэзээ орох нь тодорхойгүй, ард түмний амьжиргаа, улс орны хөгжлөөс чангаасан хэвээр л байна. Долларын ханшны уналт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хил хаалттай гээд улс орны хэмжээнд нөхцөл байдал уруудаж, хөрөнгө оруулалт зогссоноос эдийн засаг туйлын хүнд байхад яагаад энэ асуудлуудад анхаарч мөнгө төсөвлөхгүй байгаа юм бол. Гэтэл ийм хүнд цаг үед монголчуудад малын хашаа л ажлын байр, шатахуун, цахилгаан, амьжиргаанаас нь илүү хэрэгтэй байгаа юм уу? Хөрөнгө оруулалт яаралтай хэрэг болоод байгаа ажлууд гэвэл дээр дурдсан бэрхшээлүүдээс эхлүүлээд үй түмээрээ байна шүү дээ. Хөрөнгө мөнгөө хүлээгээд таг зогссон, гацсан төслүүд ч олон бий. Гэтэл хонины хашаа хэрэгтэй байна гээд УИХ-ын дээрээ хэрэлдэж байх юм, гишүүд нь. Эрчим хүчний сайд өвөлжилт хүндэрч тог цахилгааныг чинь тасална шүү гэж байхад гишүүд нь малаа сайн өвөлжүүлэхийн тулд хашаа барьж өгье гэсэн тэс хөндлөн юм яриад сууж байх ч гэж.

Тэр хашаа барих мөнгө нь хэнд очих юм бэ. Малчдад очно гэж байна. Малчид гэж ямархуу улс байдаг билээ. Хэтрүүлж хэлбэл, дундад зуунаараа байгаа улс шүү дээ. Ингэж хэлэхэд хэцүү ч малчдад нэр төр, хариуцлага гэж огт байдаггүй. Хашаа барилаа гээд эхний удаад хэдэн шон гозойлгож харуулаад инээмсэглэж зогсож байгаад мөнгийг нь авчихна. Хашаа барилаа гэхэд модоор хийвэл сугалж аваачаад түлчихнэ. Төмрөөр хийчихвэл тайрч аваачаад зарчихна. Ийм л юм болно. Дөрөв, таван жилийн дараа дээр нь хэрээ гуагласан хэдэн шон л үлдвэл үлдэнэ.

“Аймаг орон нутагтай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжилт олгоно” гэж байгаа юм. Аймаг орон нутагт төслийн мөнгө очихоор яадаг билээ дээ. Эхлээд хашаагаа барихгүй. Эхлээд аймаг дээрээ аймгийн ойгоо нүсэр хийж, морь, мал, бөх байлж дэнж хотойлгож таарна. Суман дээр бол овоо шовооны наадам хийж, морь уралдуулна. Тэгээд үлдсэн хэдэн төгрөгөө малчдад өнөө яриад байсан хашаагаа барь гээд өгнө. Азийн хөгжлийн банкны 30 сая ам.доллар яг ингэж л гарын салаагаар урсах гэж байна. Энэ бол төсвийн мөнгө. Төсвийн мөнгө гэдэг чинь ажил хийж буй иргэдээс татаж авсан татварын мөнгө шүү дээ. Төсвийн мөнгийг УИХ-ын гишүүд, хэдэн аймаг, сумын Засаг дарга нар хувааж идсэн, малчид нь хашаа барьсан гэж дүр эсгэсэн ийм юманд мөнгө төгрөг зарж байхаар сургууль, эмнэлэгтээ зарцуул. Хавдар, халдвартын эмнэлэг хүнээ дийлэхгүй байна. Хүүхдийн эмнэлэг бол үнэхээр хэцүү байдалтай, хүрэлцээгүй. Хүүхдүүд эмнэлгийн хонгилд ээж аавтайгаа хүйтэн шалан дээр халууран хэвтэж, уйлалдаж байна шүү дээ. Ядаж хүүхдэд, хүүхдийн эмнэлэг барихад тэр их мөнгийг зарж болохгүй юу. Хүүхдүүд цэцэрлэггүй. Юун сургуулийн өмнөх боловсрол эзэмших вэ, сугалаанд азгүйгээрээ дуудуулж гэртээ зурагт ширтээд ганцаараа сууж байна. 30 сая ам.доллараар энэ бүгдийг шийдэхэд хүрэлцэхгүй ч малчдад тэгж зарцуулмааргүй байна. Тулгамдсан асуудал, хүүхдүүд, цэцэрлэг, сургуульдаа зарцуулчихвал дараа нь зээлийг нь эргэн төлөхөд ч урамтай юм даа. Дээгүүр хэдэн хүн хувааж идсэн юманд төсвийн мөнгийг үргүй зармааргүй байна.

УИХ-ын гишүүд ингэж малчид ч юмуу, нийгмийн аль хэсгийн нэрийг барьж зээл авдгаа болих болоогүй юу. АХБ-ны 30 сая ам.долларыг малчдын нэрийг барьж хувааж идчих гээд л энэ хэдэн гишүүн чичрээд байгааг ард түмэн анзаарчихлаа. Харин нэг авууштай юм нь зээлийн зарцуулалт, зориулалт дээр ингэж талцаж, хэрэлдэж байгаа нь сайн. Энэ ч яахав, алив хөрөнгө оруулалт, зээл орж ирэхэд ингэж хэлэлцэх ёстой гэдэг ийм хуультай болчихсонтой холбоотой л доо. Зөв хууль болж. Хэрвээ ийм хуульгүй байсан бол манай хэдэн гишүүн малчдад хашаа босгоно гээд л яаравчлуулаад шууд шийдчих байлаа л даа. УИХ-ын гишүүд улс орны өмнөөс дураараа ингэж дөвчигнөдгөө больцгоох цаг нь болсон. Ийм үйлдлүүдийг нь олон нийт сайн хянах хэрэгтэй байна. Монголын ард түмэн сонгож гаргаж ирсэн улстөрчдөдөө сүүлийн жилүүдэд боломжоо үргэлж булаалгаж байгаа. Энэ удаад ч тэд малчдын нэрийг барьж хийдгээ хийх гэж байж магад. Мөнгө дагасан ямарваа ажилд ард түмэн хяналтаа сайн тогтоо.

Мөнгө төсвийг захиран зарцуулж хувааж идэх гэсэн “Малын хашаа сайжруулна” гэсэн шошготой энэ удаагийн үйлдэл бол манай сайд, дарга, гишүүдийн хийдэг өнөө хулгайнуудын нэгэн сонгодог жишээ л дээ.


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.8] 2022-03-30 01:04:02

ХХААХҮЯ-ны газрын дарга нар,сайд,дэд сайд,ТНБД,гээд ёстой л таарсан таар шуудайнууд. Ер нь сүүлийн 30 жил энэ салбарын сайдаар Ц.Өөлдөөс өөр олигтой хүн томилогдсонгүй.Түүний хар гайгаар ХАА-н салбарын хөгжил орхигдож,хулгайч луйварчдын мөнгө идэх талбар болсоор өнөөг хүрлээ.

Зочин [192.82.73.100] 2022-03-28 05:23:55

Энэ ХХААЯ-ынхан, УИХ-ын гишүүд "малын хашаа, хороо" гэдэг юм хэдэн оноос эхтэйг мэддэггүй бололтой. Энэ ажил мал хувьчлалаас эхтэй юм шдэ. Эхлээд олон айлаас ирсэн малыг тараагаад алдчихгүйн тулд хороо барьж эхэлсэн байдаг. Сүүлдээ залхуугийн өвчинд нэрвэгдээд саравч нэмж бариад түүнийгээ "саравчтай хороотой бууц" гэж нэрлэсэн. Энэ нь дулаахан өвөл мал төллөхөд заавал шөнө босох шаардлагагүй, өглөө болтол хөлдчихгүй амар байсан байх. Үүнээс гадна мал бээрэг, давжаа, сул дорой, ашиг шим нь багасч эхэлсэн гэхэд болно.Харин нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө "хонд", "бууц" л гэж байсан байдаг. Энд өссөн төл, мал өлчир!!!!! бие хаа томтой чөлөөтэй хэвтэж амардаг байж. гээд тоочвол асуудлууд байнаа!!! Малд хашаа, саравч хэрэгтэй юу? эсвэл хэрэггүй юу? гэх мэт. Дэлхий дулаарч байна. Одоогоос 40-50 жилийн өмнөх өвлийн "хүытэн" өнөөдөр байна уу? Үгүй юу? гэвэл МАЛЧИД арай л өөр юм ярих байх. Тэгээд бас хүүтэйгээр буцааж төлөх мөнгийг АВАХ УУ?. СУМЫН ЗД-тай гэрээ байгуулсан тохиолдолд ёстой будаа!!!!

з [202.9.46.149] 2022-03-28 05:07:23

зөв 30 саяч гэхгүй их бага гэхгүй сайн хулгаалж дээрэмхииж барьсан болж ялгүй торгуулиаадл гарна төриин хулгаачууд сайн хулгаа хиигээрэээ бүх монголчууд гуйлгачин болход их ойртожибайгаа дараан лалрын өлөн ханаж цаддагүй хулгаачууд хөрөнгөө үүрээд зугтах байлгүй малуудаа

дорж [203.91.115.248] 2022-03-28 04:28:58

Газрын дарга Батмөнх хулгайч энэ ажлыг хийх гээд байна дүүжил

Зочин [195.46.106.44] 2022-03-28 04:11:33

Энэ хийх байхаа олж ядсан, дэмий тэнэсэн архи эргүүлсэн ажигүй залуучуудыг зохион байгуулаад үгүй бол оюутны бүтээлч бүлгүүд байгуулаад зураг төслийг нь гаргаад, мод чулууг нь бэлдүүлээд малын хашаа бариулж болдоггүй юм уу. Соцын үед бүх малын хашааг ингэж л барьж байсан. Баахан сэлгүүцсэн ажилгүй улсаа ажлын байраар хангах талаар төр, оюутан, залуучуудын байгууллага үүсгэл санаачлага гаргаж болно . Оюутны ажлын отрядууд ажлуулья гэхээр ажлын фронт байхгүй гээд байдаг Наадах чинь жинхэнэ ажлын фронт биш үү.

Зочин [202.21.100.210] 2022-03-28 03:52:29

Малчид малаа өсгөж л таарна. Махны үнэ, сүү сүүн бүтээгдэхүүний үнэ ямар байгаа билээ дээ. Хувийн аж ахуйтнууд зах зээлмйн жамаараа хөгжөөд хөдөлмөрийн үр шимээ хүртээд явж л байна. Малчдын нэр барьж хэдэн төгрөг халааслах гэсэн төрийн түшээ нарын хийж байгаа шуналт үйлдэл яах аргагүй мөн. Энэ хэдэн увайгүй хулгайчдыг ер нь яана даа.

Зочин [64.119.22.211] 2022-03-28 03:05:18

хүнсний хомсдолд орвол энэ хэдэн мал чинь аминд орно.

Зочин [202.126.89.50] 2022-03-28 03:22:14

chamd yamarch hurteelgui.

Зочин [64.119.22.107] 2022-03-28 03:03:02

хамаг санаачилга нь наад ХААХҮС гэдэг эргүү боловч идэж уухдаа уургын морь шиг малаас гарсан.

Зочин [192.82.64.158] 2022-03-28 03:01:55

Иргэд ялгаварлан гадуурхагдмааргүй байна шүү тэр бага хүүтэй зээлийг чинь бусад иргэд ч мөн авмаар л байнашд . БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВБАЛ БҮГДЭЭРЭЭ Л АВЪЯ . ҮГҮЙ БОЛ БҮГДЭД НЬ БИТГИЙ ӨГ. ЗЭЭЛ АВСАН ЛУЙВАРЧДЫН ӨРИЙГ ДАРАХ ГЭЖ АМЬДРААГҮЙ ШҮҮ. МАЛЧДААС БИД МАХЫГ ХАМГИЙН ӨНӨДӨР ҮНЭЭР АВДАГ ӨӨРСДӨӨ ХАШАА ХОРООГОО БАРИАЧ ДАВАРЧИХСАН ХАМАГ БАЙДГАА ТӨРӨӨР БЭЛДҮҮЛЖ БАЙДАГ ЮУ ВЭ . НӨГӨӨ ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧИД НЬ БҮР ДАЛИМДУУЛААД ХАШАА ХОРОО БАРЬСАН НЭРТЭЙ ӨӨРСДИЙНХӨӨ МАЛЫГ МАЛЛУУЛЖ ХУСМАА ДОЛООЛГОДОГ ХЭДЭН НӨХДҮҮДИЙН НЭР ДЭЭР ЗЭЭЛ ГАРГУУЛААД ӨӨРСДӨӨ Л ЦӨЛМӨНӨ ШД .

Иргэн [59.153.115.151] 2022-03-28 03:01:31

Монгод улс УИХ гишүүд сайд дарга нарт хачиг хувалзанд бариулсан мал шиг болтлоо идүүлж, туйлдаж гүйцэж байна даа. Ард түмэн нэг тэсрэх вий.

Иргэн [59.153.115.151] 2022-03-28 02:59:57

Энэ новшнууд яасан идэж ууж ханадаггүй юм бэ? Бондуудын мөнгө хувааж идлээ, Хэдэн банк хувааж идлээ, ЖДҮ хувааж идлээ, Тариалан дэмжих сан идлээ .... гэх мэтээр үргэлжлэнэ дээ

Зочин [202.21.108.166] 2022-03-28 02:38:49

Одоо болноо

ХАА-н ажилтан [199.249.230.176] 2022-03-28 02:28:43

Манай салбар угаасаа хатуужилтай. Харин МАН тоохгүй ХХААХҮЯ-г ийм хачин юмнуудаар удирдуулаад байгаад л гомдолтой байгаа. Сайд, дэд сайд, дарга нар бүгд мэргэжлийн бус, дандаа тавиулууд. Яах вэ удахгүй 2024 болно. Итгэл алдах ямар байдгийг яруу тодоор үзүүлнэ ээ.

ЗОЧИН [202.126.89.185] 2022-03-28 02:27:08

ЭНЭ 76 ХУЛГАЙЧ Ч БҮҮР ЦАГААНДАА ГАРЧЭЭ УЛАЙМ ЦАЙМ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЭД ЧИЧРЭЭД ДАЙРАХ ЮМ ТЭРНИЙ ОРОНД НООС НООЛУУР НЭХИЙГЭЭ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХАД ХӨРӨНГӨ ОРУУЛААЧ ХУЛГАЧУУДАА СОНГУУЛЬ ХУРДАН БОЛООСОЙ ЭНЭ ХУЛГАЙЧУУДААС САЛАХ ЮМСАН

Зочин [202.126.92.99] 2022-03-28 02:19:02

Үнэн хэллээ


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.