Ногоон орон сууц барих төсөл, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломжтойг ЕСБХБ-ны дэд ерөнхийлөгч онцлов

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Бодлого түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Бауманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга ЕСБХБ нь Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын олон төсөл, хөтөлбөрт санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн бөгөөд нийслэл Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр гэр хорооллын дахин төлөвлөлт, замын дэд бүтцийг сайжруулах, нийтийн тээврийн хүрэлцээ, эко автобус нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинэчлэх хүрээнд шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

зураг

ЕСБХБ-ны Бодлого түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Бауман цаашид ЕСБХБ болон нийслэл Улаанбаатар хотын хооронд эдийн засаг, нийгмийн үр өгөөж ихтэй олон шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн хөрөнгө оруулалт, ногоон хот, ногоон орон сууц барих төсөл болон нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлж ажиллахаар тохиров.

зураг


Сэтгэгдэл

Зочин [202.21.121.66] 2022-05-31 02:15:30

Өнөөдөр Элбэгдорж НАТО г өмөөрөөд Украйныг өмөөрөөд жагсаал хүртэл хийсэн. Аймшигтай. Украйнаас илэрч байгаа бааз лаборатори зэргийг харахад аймаар л бна

Зочин [202.21.121.66] 2022-05-31 02:13:51

Гадаадын хөрөнгө оруулалт зээл тусламжыг маш хариуцлагатай судалж авахгүй бол өгсөн болгоныг аваад байвал Украйн шиг НАТО гийн зэвсгийн хадгалах газар сургуулилалтын бааз ч болж мэдэхээр байна шүү. Элбэгдорж тэр нэгэн жил АСЕМын уулзалтыг зохион байгуулсан. Энэ ямар бодлоготой зохион байгуулсан бол гэж бас бодогдож л байна. Манай жижигхэн улсыг цэргийн бааз болгох санаа өвөрлөсөн ч юм билүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.