Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижууллаа

Aдмин / Нийгэм

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заасан байршилд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны байрны замын эсрэг талын 24 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөн, нийтийн зориулалтаар тохижууллаа. Тус 126.2 ам метр талбайд авто зогсоол, явган хүний зам, сандал, сүүдрэвч хийж, гэрэлтүүлэг суурилуулан, хогийн сав байршуулсан.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус ажлыг “Люкс даймонд” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.87.188] 2022-07-19 03:32:56

БЗД - 1p хороонд 5ш граш үлдээгээд л байх юм хэзээ буулгаж зам гарах гарц хийх вэ ????!!!ядаж буулгаад өгөөч Нил цээс баас халгайндаа баригдаад анхаарах хүн алга!!!!!!1,3 xopoo хоорондоо чи би гээд л арай юм аа бид бүр Сөх өө нэмж төлөөд л хийж бхйгаа ажил алгаа !!!!!Анхаарч гарц хэрэгтэй бна.????!!!!!!!!

Зочин [192.82.85.35] 2022-07-18 15:09:29

Буулгасан төлбөрөө чамаас авчихсныг чи мэддэггүй юм уу.

zochin [202.9.46.229] 2022-07-18 10:53:29

Graash barisan zarsan xymyysees mungiig ni garguulj ugvul shudarga ajil bolno. Ter xymyys xaana bn ve

Иргэн [192.82.67.176] 2022-07-18 09:17:49

Хувийн өмч гражийг нь эвдэн сүйтгэээд автомашины зогсоол хийсний учрыг ойлгохгүй байна. Нөхөн төлбөрийг нь олгооч.Төрийн нэрээр иргэдийн өмчид бүдүүлгээр халдсан үйлдлийг зөвшөөрч болоргүй.

Зочин [202.126.90.124] 2022-07-18 11:59:23

Зөвшөөлгүй гараж барьсан танхайчуудын эсрэг зөв. Юун нөхөн төлбөр вэ. Буулгасан төлбөрииг тэд нараас ав!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.