2050 он гэхэд томоохон мөсөн голууд устаж болзошгүйг анхаарууллаа

Aдмин / Шинжлэх Ухаан

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас /ЮНЕСКО/ АНУ-ын "Yellowstone", Африкийн "Килиманжаро" үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг дэлхийн өвд бүртгэгдсэн олон газрын мөсөн голууд 2050 он гэхэд устаж үгүй болзошгүйг анхааруулж, үлдсэн мөсөн голуудыг хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авахыг дэлхийн удирдагчдад уриаллаа. Тус байгууллага дэлхийн өвд бүртгэгдсэн 50 гаруй газрын 66 мянган хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан 18600 мөсөн голд судалгаа хийж улмаар тэдгээрийн гуравны нэг нь устах аюулд орсныг тогтоожээ.

"2000 оноос хойш эдгээр мөсөн голууд дэлхийн агаарын температурыг нэмэгдүүлж байгаа нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын улмаас хурдацтай хайлж байгааг судалгаа харуулж байна" гэж ЮНЕСКО-гийн мэдээлэлд дурдсан байна.

Мөсөн голууд жил бүр 58 тэрбум тонн мөс алдаж байгаа нь Франц, Испанийн жилийн усны хэрэгцээтэй тэнцэхүйц хэмжээ бөгөөд дэлхийн далайн түвшнийг 5 орчим хувиар нэмэгдэхэд хүргэжээ.


Сэтгэгдэл

зочин [122.201.24.172] 2022-11-07 04:19:07

МАН алсын хараа 2050 хорвоог сайхан харсан байгаа шинэ сэргэлтйн бодлого

Зочин [202.9.46.216] 2022-11-07 03:48:14

Дэлхийн бүх мөнх цаст уулс хойд туйлын мөс антрактидын мөс бүхэлдээ хайлвал уур амьсгалд маш огцом өөрчлөгдөж энэ гариг дээр амьдрах боломжгүй болно.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.