ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД 16671 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

Aдмин / Нийгэм

Иргэдийн амьдрах, ажиллах ая тухтай орчныг бүрдүүлэх хүрээнд Улаанбаатар хотод цөөнгүй ажлыг хийгээд байна. Тухайлбал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төслийн хүрээнд нийт 3133 айлын 25 орон сууц ашиглалтад ороод буй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 16671 айлын орон сууц ашиглалтад орлоо. Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүрэгт төвлөрсөн инженерийн шугам сүлжээний хангамжаар хангагдах боломжгүй дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэхээр гурван байршилд “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлж байна.

Хотын оршин суугчдын ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 144 байршилд нийтийн зориулалттай орон сууцны фасад дулаалгын ажил, 47 цахилгаан шатыг шинэчиллээ.

Түүнчлэн газрын зөрчил арилгах арга хэмжээний хүрээнд нийт 187 байршилд 81396 ам метр талбай бүхий 4522 гарааш чөлөөлснөөс 71384 ам метр газарт нь тохижилт хийв. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон замын хөдөлгөөний хяналтын камер, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээ хааж, авто зам, явган замын хөдөлгөөнд саад учруулахуйц хуучирч муудан, өнгө үзэмжгүй хаягийг зөвшөөрөлгүй байрлуулсан 363 самбарыг буулгав. Мөн 3610 айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлыг хийж байна.

Сэлбэ дэд төвийн 28 мвт хүчин чадал бүхий дулааны станц, гадна инженерийн шугам сүлжээний угсралтын ажил бүрэн дууссан. Мөн есөн байршилд 10.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийг шинээр барьж, гурван байршлын 1.1 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийн засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэсэн.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийг барих төслийн барилга угсралтын ажил 65 хувьтай үргэлжилж буй.

“Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил, ус түгээх 182 байрыг автоматжуулах ажил тус тус хийгдэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.83.229] 2023-05-03 11:03:02

Хийх ёстой ажил нь биздээ, харин ч 3 жил гаруй зүгээр сууж хөрөнгөжөөд нээг их юм хийсэн болж, хөтөлбөр дээрхээс нь 1 % хийгдсэн бллову, одоо сонгуульд хийсэн бүтээсанээр нь үнэлж сонгох нь зөв, түүнээс хэн ч цаасан дээр юу ч гэж схн бичиж чадна, чадваргүй ядуу тархитахгууд цаасан дээр бавдагыг энэ гишүүнцэрүүдгэрч ллээшдээ,,,

Зочин [66.181.161.159] 2023-05-02 11:30:55

Selbe ded tov shugam shuljeen belen bolchood udlaa hezee barilagjih ajilan ehlehiin jol

dalai [103.140.11.55] 2023-05-02 11:28:15

ger xorololiin daxin tolowlolt gej gatssan xogiin ym bnaa barilga ni towooro shawaal baidag ger boroolol ni ulam uul dawaad baix ymaa towdoo bish zaxaara ger xoroololooro bair barildaa

Зочин [117.111.19.171] 2023-05-02 10:39:37

Ямар ч чадваргүй компанд тэр тэндэрыг нь өгчихдөг тэр нь барилга ч барьсан юмгүй хий хоосон жил алдаад л бусдыг ч юм хийлэгсэн юмгүй өөрсдөө ч хийсэн юмгүй хамаг юм хоош нь татаад л байж байдаг даахгүй нохой булуу хураана гэдэг шиг л байх юм

Зочин [117.111.19.171] 2023-05-02 10:33:19

Гэр хороололын дахин төлөвлөлт гэж нэг их сүржин сайхан нэр зүүсэн хийж байгаа юм гэж бараг л байхгүй аль л ашигтай гайгүй байршилд нь хэдэн жил болж байж ганц нэг байр барьсан болно тэгээд ихэнхийг нь тухайн хорооны иргэд биш ха хамаагүй хүмүүс худалдаж авдаг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.