Б.Мэргэн: 29 тэрбум төгрөгийг 18 телевиз үйлчилгээ үзүүлээгүй байж сул хувааж авч байна

Aдмин / Нийгэм

Иргэдийн IPTV үйлчилгээний төлбөр дээр сар бүр 2,500 төгрөгийн хураамж авдаг. Тэгвэл энэ нь хуулийн хувьд буруу бөгөөд авах ёсгүй төлбөр хураамж гэдгийг иргэдийн зүгээс шүүмжилж байгаа юм.

Иймд иргэдийн төлөөлөл болох хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.

- Таны хувьд IPTV үйлчилгээний төлбөр дээр сар бүр 2,500 төгрөг авахыг эсэргүүцэж буй иргэдийн төлөөлөл. Энэ талаарх өөрийн байр сууриа хуваалцахгүй юу?

- 2019 онд Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдаад, уг хуулийн дагуу телевизүүдийн холбооны гэх өргөн нэвтрүүлгүүдийг дамжуулдаг тухайн үед 15 (одоо 18) сувагт сар бүр иргэд төлбөр төлнө. Энэ төлбөрийг тухайн телевизүүд хувааж авна гэх заалт орсон. Энэ төлбөрийг IPTV үздэг айл өрхүүд төлбөр дээрээ нэмж өгөхөөр хуульдаа зохицуулсан байдаг.

Бид зах зээлийн эдийн засгийг сонгосон улс. Зах зээлийн эдийн засаг гэдэг нь би юу хүснэ түүнийгээ худалдаж авах үйлчилгээ бөгөөд худалдан авахдаа түүндээ тохирсон төлбөрөө төлөх асуудал юм. Тухайн бараа бүтээгдэхүүн нь хэрэгцээтэй байгаа хүн өөрийн хүсэл зоригийн үндсэнд тохирсон төлбөрөө төлөхийг зөвшөөрөөд хоёр тал зөвшилцөөд, гэрээ байгуулсны үндсэнд худалдах худалдан авах харилцаа бий болдог.

Гэтэл нэг талын хүсэл зориг огт байхгүйгээр нөгөө тал нь ганцаараа дур мэдэн шийдээд "энэ бүтээгдэхүүн үйлчилгээг заавал ав, оронд нь бид төлбөр авна" гэж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2,500 төгрөг авахыг хуулиараа тулгаад хуульчилчихаар, хуульчлагдсан дээрэм л болж байна гэсэн үг. Хүний юмыг зөвшөөрөлгүй булааж авах чинь дээрэм шүү дээ.

Өнөөдөр 2,500 төгрөг төлж яваагаа магадгүй ихэнх гэр бүл мэдэхгүй. Ялангуяа дунджаас дээш амьдралтай айлууд 2,500 төгрөг амьдралд нь нөлөөлдөггүй айлууд бүр ч мэдэхгүй яваа. Гэтэл ингэж хураамж авах байдал 2019 оноос хойш буюу дөрвөн жил үргэлжилж байна.

- Айлуудын төлж буй хураамжийг хэдэн телевиз авч байгаа вэ?

- Анх 15 телевиз авдаг байсан бол одоо 18 телевиз хувааж авч байгаа юм билээ. Монголчуудын нийт өрхийн 82 хувь нь IPTV үйлчилгээ хэрэглэдэг гэх тооцоо байна. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор 768,028 IPTV хэрэглэгч байдаг бөгөөд сар болгон айлуудаас 2,500 төгрөг авдаг. Нийт дүнгээр нь харвал хоёр жилийн өмнө 24 тэрбум төгрөг, өнгөрсөн жил 29 тэрбум төгрөг цугларсан байна.

Өөрөөр хэлбэл, 29 тэрбум төгрөгийг 18 телевиз үйлчилгээ үзүүлээгүй байж сул хувааж авч байна.


Сэтгэгдэл

машлаа [66.181.183.248] 2023-05-05 08:48:29

Маш зөв луйварчид ичих нүүр үгүй

Зочин [59.153.112.154] 2023-05-05 08:12:44

Сансар ТВ-ийн үйлчилгээ муу байгаад анхаарал хандуулна уу. Ёр нь шудрага өрсөлдөөн зохицууулах газар ажлаа хийгээч дээ

X guest [150.129.143.40] 2023-05-05 00:16:25

Ugaasaa ene tv uudeer chin tui geh oligtoi yum gardaggui shde. Ylanguya muonrt. Heden hulgaich luiwarchdiin zahialgat newtruulguud l garaad bdag bizde....

Иргэн [202.9.46.195] 2023-05-04 21:23:16

IPTV гийн үйлгээний хөлс авах хуультай гэж худал хэлэн айлуудаас мөнгө татахаа зогсоомоор байна .Хууль ярьж ард түмний халаасыг ухаж их мөнгө идэж бна

ЗОЧИН [202.126.90.156] 2023-05-04 16:54:07

Энэ ч арай дэндэж байна. УИХулгайчууд дураараа дургиж наргиж байгаа тод жишээ АТГ шалгаж үүнийг болиулах хэрэгтэй. ТВ болгоны ард УИХулгайч байгаа шүү.

Зочин [103.57.94.139] 2023-05-08 07:26:46

Яг үнэн , дэмжиж байна.

ЗОЧИН [202.126.90.156] 2023-05-04 16:51:55

СУГАЛАА ЛУЙВАР СУРТАЛЧИЛСАН ХЭДЭН ТВ-Д ӨГДӨГ МӨНГИЙГ ШУУД ТАСЛАН ЗОГСОО. ӨӨРСДӨӨ НЭВТРҮҮЛЭГЭЭРЭЭ УРАЛДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААРАА ӨРСӨЛДӨӨД ҮЛДЭХ НЬ ҮЛДЭХ ХЭРЭГТЭЙ. БҮГД ТӨРИЙН ӨМЧИТ ТВ ЮМ УУ. УЛС ТӨРЧДИЙН ИРГЭДИЙНХЭЭ ТАРХИЙГ УГААХ ХУЛГАЙЧ АВИЛГАЧДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ БОЛСОН ТЭДНИЙ ХУВИЙН ӨМЧ ШҮҮ ТЭД НАР НЬ ӨӨРСДӨӨ САНХҮҮЖҮҮЛ. ЧАДАХГҮЙ БОЛ ТАТАН БУУГДАНА Л БИЗ. ИНГЭЖ БАЙХАД МОНГОЛ ЯАЖ ХӨГЖИХ ВЭ ДЭЭ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.