Л.Мөнхбаясгалан: Баян хүний эрх охин сайд ч болж болдог...Соёлын сайд Соёлын сайд мөн үү?

Aдмин / Нийгэм

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Соёлын сайд Ч.Номингийн талаар цахим орчинд ийнхүү бичжээ. Тэрбээр, Соёлын сайд Ч.Номин гэж бүсгүй байх. Гадаадад дээд мэргэжил эзэмшсэн, англиар ярьдаг, брэндээр гангардаг, мөнгөтэй. Баян нөлөөтэй аавтай юу аавтай. Бүсгүй Англи улсад эдийн засагч мэргэжил эзэмшээд аавынхаа Гацуурт компанийн Тэрэлж дахь зочид буудлынх нь менежер хийж байсан. Чинбат гуай улс төрд амбицтай охиноо бодоод HD Монгол гэдэг телевиз байгуулж өгснөөр телевизийн захирал болсон түүхтэй. Энэ телевизийн түүх ч нэрнээсээ авахуулаад асуудалтай. Гагцхүү мөнгөөр л Монгол (Монголын үндэсний телевиз байсаар байхад шүү...)гэдэг нэр авч чадах нь ойлгомжтой. IPTV д шууд Үндэсний телевизийн дараа их мөнгө төлж орсон ( мэдээж энэ шударга биш үйлдэл ). Ч.Номингийн Монгол телевиз гадны томоохон шоунуудыг (Авьяслаг монголчууд, Войс , Шарк танк ) мэдээж мөнгийг нь төлөөд авсан. Энэ утгаараа монголын үзэгчдийг үзэх юмтай болгосон нь үнэн. Харин энэ бүхэн Ч.Номин бүсгүйг Монгол улсын соёлын сайд хийж чадна гэдгийг батлах хэмжээний намтар мөн үү.

Тэр соёл уламжлалаа мэдэх үү. Брэнд хувцаснуудыг сүрхий зохицуулж өмсдөгөөр нь Монголын соёлыг хэмжих үү. Гадны өндөр үнэтэй шоунуудыг мөнгө төлж авснаар нь Монгол улсыг мөнхөд авч үлдэх биет болон биет бус соёлын өвийг хамгаалж чадна гэж итгэх үү. Тэр түүхээ мэдэх үү. Ёс заншлаа ойлгодог уу...

Соёлын сайд Чойжин ламын музейг ер нь үзсэн болов уу. Ямар учиртай яаж байгууллагдсан Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн, 700 гаруй сүм хийдээ устган шатааж байсан аймшигт цаг үед ч энэ сүмийг хэрхэн авч үлдсэнийг тэр мэдэх үү. Тэр даанч мэдэхгүй л дээ. Тийм болоод л Чойжин ламын сүм музейн газар руу халдаж байшин барьж болно гэж бодож чадаж байна.

Түүний нүд, сэтгэлд энэ сүм бол хоцрогдсон бүдүүлэг нураачихмаар санагдаж байгаа. Нурааж хаяад оронд нь том зочид буудал барихаар сэтгэж байж мэдэх юм. Хэрэв үгүй бол сайн л байна. Түүний хэлж буй үг , гаргаж хандлага нь зөрүүтэй тул үүнийг бичиж сууна. Энэ музейг зочид буудлын менежер Ч.Номин байтугай маршал Х.Чойбалсан хамгаалж үлдээсэн түүх соёлын үнэлж баршгүй өв билээ.

Тэр ер нь музей үздэг болов уу. Тэр Монголынхоо үндэстэн ястнуудын онцлогийг мэдэх үү. Баяд, торгууд, дөрвөд, урианхай, сартуул , захчин түмнээ ялгах уу. Морин хуур, аман хуур, экэл, хун хуур, уянгат домборынхоо аялгууг сонссон болов уу. Ядаж Монголынхоо орчин цагийн урлагийг мэддэг болов уу. 1990 оноос хойшхи түүхээ хальт ч болтугай уншсан байгаасай. Монгол бичгээрээ ядаж гарын үсгээ зурж чадах уу. Нууц товчоо гэж сонссон болов уу...Түүхийн мэдлэг нь хэр бол...ном уншдаг болов уу. Соёлын сайдыг би энэ талдаа бараг мэдлэггүй гэж бодох юм. Ингээд бодохоор Соёлын сайд маань яг Соёлын сайд мөн үү. Ээ дээ, мөн эргэлзээтэй шүү. Мөнгөнөөс өөр гайхуулах юмгүй нүцгэн бүсгүй бүү байгаасай л гэж залбирахаас. Баян хүний эрх охин сайд ч болж болдог Монгол улсын сэтгүүлч би өөр яах ч билээ.

Сэтгүүлч: Л.Мөнхбаясгалан


Сэтгэгдэл

Хар хүч [192.82.73.249] 2023-05-12 04:14:03

Номин гэж агаар дээр явдаг хар мал байна лээ. Салбарынхнаа байтугай яамныхаа дунд шатныхаа албан хаагчидтайгаа ч дугардаггүй. Хэдэн харъяа байгууллагын дарга нар нь уулзах гэж бүтэн улирал хүлээдэг гэнэ лээ. Ийм агаарт гарсан лалар хүүхэнг буулгах нь зөв. Хажуцд нь бас 2шивэгчин байна гэнэ төсвин мөнгө шаах гээд баахан газар мөнгө байршуулсан гээд л яамны газар хэлтсийн дарга нар нь ярилцаж байна. Тэр нь ТНБД нь байсан Оюунбилэг гэж нэг бууз зардаг авгай бас соёлын газрынх нь дарга гэлүүдээ Мөнхзул гэдэг 2 шивэгчний үгээр өөрийн толгойгүй яваа Тэнэг авгай Номинг ЗАЙЛУУЛЪЯ. АТГ АНХААРАЛДАА АВААРАЙ. ЭНЭ ЖИЛ ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС ШААХ ГЭЭД 2 ШИВЭГЧИН НЬ САЙН БЭЛДЭЖ БАЙГАА ГЭСЭН. ОДОО СОЁЛЫН СЭРГЭЛТ ГЭЭД ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТОГЛОЖ БАЙГАА СУРАГ БАЙНА

1234 [202.21.103.18] 2023-05-10 09:39:04

хөндлөнгөөс хараад шүүмж бичихэд амар хялбар л даа. Сэтгүүлч та өөрөө хүний ажлыг шүүмжлээд байхаар эерэг талаас нь харж болохгүй байна уу. Сүүли йн үеийн таны олонд цацаж байгаа мэдээлэл байнга л хар сүүдэр дагуулах болж. Та өөрөө нийгэмдээюу хийж бүтээсэн хүн бэ.

Зочин [192.82.91.178] 2023-05-09 23:38:54

Чи өөрөө энэ газараар орж үзсэн болов уу. Үзсэн бол энэ их түүх соёлыг авч үлдэх гэж хэдэн хүмүүс халуунд халж хүйтэнд хөрч ямар их сэтгэл гаргаж байгааг харах байсан юм даа. Чи нэг өдөр очоод тэнд тайлбарлагчтай нь хамт өдөржин байгаад үзүүлээч

Зочин [64.119.29.146] 2023-05-09 18:05:25

ЕР НЬ АЛЬ Ч ЯМАР Ч САЙДАД ЗӨВӨЛГӨӨ ӨГДӨГ БОЛОВСОН ХҮЧИН МАШ ДУТМАГ. ДОЛООГЧИД НЬ АЯСЫГ ТААРУУЛЖ ХАВХАНД ХИЙСЭЭР ЦАГ АЛАХ ЖИШЭЭТЭЙ. БАРС МЭТ НОЕНЫГ ИРВЭС МЭТ ТҮШМЭД ДАГАХ, ЧОНО МЭТ НОЁНЫГ ҮНЭГ МЭТ ТҮШМЭД ДАГАХ МЭТ. УХААНГҮЙ НОЁНД УРАГШГҮЙ АЛБАТ Л ДАГАДАГ БОЛОЙ. СЭЦДИЙГ ТАНИЖ, МЭТГЭЛЦҮҮЛЖ ШИЙДЭЛ ОЛОХ НЬ САЙДЫН ҮҮРЭГ БОЛОЙ. ГЭНЭН ТЭНЭГ ГУРВАН ҮГЭНДЭЭ ТАНИГДАНА ГЭХ

зочин [64.119.17.44] 2023-05-09 14:35:25

Одоо цагт мэдлэг чадвар, мэргэжил, монгол ухаан, монгол сэтгэхүй нтр хамаагүй болчихсон юм биш үү? Зөвхөн төлбөрөө хийсэн нь төр засгийн эрх мэдэлд хүрдэг, хүрд эргүүлдэг, хөгжмөө захиалдаг болчихсон юм биш үү?

Соёл урлаг бол бизнес болсон. [66.181.160.76] 2023-05-09 12:16:33

Монголын соёл урлаг одоо бол БИЗНЕС НАЙМААНЫ зүйл болсон. Сайд нь ч гэсэн "боловсон хүн" гэхээсээ илүү "бизнесмен" буюу "бизнесвүмен"-ы чанарыг ИЛҮҮД агуулах ёстой болж. Засгийн газарт бол төсвөөс олгосон мөнгийг оновчтой байршуулчихдаг, арвижуулчихдаг, үй олон уран бүтээлчдийг гудамжинд гаргаж жагсаачихдаггүй, олон түмэнд зориулаад элдэв шоу, концерт, үзсгэлэнг гаргачихдаг МЕНЕЖЕР л хэрэгтэй байна. Тэрнээс биш соёлын уран бүтээлч Засгийн газарт огт ХЭРЭГГҮЙ болжээ. Үүнд л Номин дарга илүү тохирч байгаа юм байлгүйдээ. Гоё хувцаслачихна, мөнгөө зөв тооцочихно.

Чухал зүйлийг мартжээ. [66.181.160.76] 2023-05-09 12:20:28

Түүнчлэн цэвэрхэн хооллочихдог байвал их хэрэгтэй.

zochin [202.55.188.126] 2023-05-09 09:56:42

Номинг би аавтай нь хамт шүүхэд өгч, төрийн өндөр албан тушаалыг ард түмнийг хууран залилж , хахуульдан авсны төлөө ял өгүүлэхийг шаардаж байна. Авилгаар албан тушаал эзэмшдэг хүмүүс бол жинхэнэ хуогөйч луйварчид байдаг. Номин болон Номинтой адил хахуулиар албан тушаал эзэмшдэг хүмүүсийн цаг үе өнгөрөх болно. Ийм хүмүүс засан хүмүүжүүлэх хорих газарт очиж хүмүүжсэн нь дээр байх даа. Гачууртын охин сайд болсондоо баярлах хэрэггүй, ичиж айж болгоомжлох хэрэгтэй .Ийм хүмүүс тэнгэр дээд бурхадын хуулиар шийтгэгддэг юм.

ЗОЧИН [202.126.89.140] 2023-05-09 09:23:37

ЧАМ ШИГ ТЭНЭГ ТЭНЭГ ЮМ БИЧИЖ БОЛООГҮЙ ЮМНЫ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨЖ БОЛСОН ЮМ ШИГ СЕНСААЦ ДЭГДЭЭЖ ДЭМИЙРЧ ШАНТААЖ ХИЙГЭЭГҮЙ. ЧАМ ШИГ ШОРОНГИЙН ХУЛГАЙЧТАЙ ШОРОНД НЬ ОЧИЖ НӨХЦӨӨГҮЙ, ЧИ БОЛ ЯГ ШОРОН САНААТАЙ АТААРХУУ ХӨГИЙН НОВШ ГЭДГЭЭ ОЙЛГО

Зочин [66.181.181.48] 2023-05-09 08:43:08

Номинг бэлгэвчний сайд болгоочээ.

зочин [202.9.40.131] 2023-05-09 08:34:36

атаархаад байх юу байхав улс орныхоо төлөө сэтгэлээ чилээсэн улс л бичиж байгаа шүү дээ бүхэл бүтэн соёлоо,,,,,,,толгой хоосон хүндээр удирдуулахаар юу болох нь тодорхой биз дээ үүх түүхээ мэдэхгүй өнгө мөнгө харсан байна ш дээ ёстой элэг хөшөөм инээдэм ,,,,,

зочин [192.82.80.138] 2023-05-09 07:53:53

Төр удирдана гэдэг нь ядаж төрд 1 хоног ажиллаад үзсэн хүнийг сайдаар томилдог байгаач ээ.Энэ Оюунэрдэнэ гэж данх дүүрэн усан толгойгын хийж буй ажил даа.Төр дамбуугийн тод жишээ шүү

kkk [43.228.128.90] 2023-05-09 06:51:02

Номин сайд хөлсөө урсгаж, Мөнхбаясгалан сэтгүүлч шүлсээ үсчүүлж л байх шив дээ

Зочин [59.153.112.156] 2023-05-09 01:30:35

Номин чадаж байгаа,цаашид хэн гуайг ч дагуулахгүй соёлын сайд байх юм байхаа даа ёстой.Ядаж л сэтгэл нь эвдрээгүй, гэгээлэг,бохир мөнгө, хахуульд урхидуулахгүй, хүнлэг,эвдрээгүй зангаараа байгаа,цул инерги нь буцалсан ихийг хийж чадах шилдэг залуу боловсон хүчин. Музейг сайтар судлаад хөдөлмөрлөөд мэдэж аваад туршлагажина, Харин хүн чанар бол үндсэндээ төрмөл л байдаг үнэт баялаг. Тэр бүрий хзнд заяагаад байдаггүй.

Зочин [174.204.193.208] 2023-05-09 00:08:04

Тэнэглэлээ бичих юм. Аиаархау үхлээ юу!

Зочин [192.82.67.248] 2023-05-08 22:09:41

Атаархаад байгаа юм аа даа. БТ ес байсан бол чи баараггүй сс байх байсан шүү

Иргэн [192.82.72.195] 2023-05-08 21:13:26

Зариг өнөрөө жонхуу мөнхбаясгалан 2 баячуудын охидуудад атаархдаг юм шиг байгаа юм өөрсдөө хөлсөөр бичээд бичээд гүйцэхгүй болхоор шээс нь гоожлоо заяа чинь тэр дээ л гэе дээ

Зочин [103.212.119.199] 2023-05-08 20:03:01

Сайд мааньболон эцэг эх нь сайхан монгол ахуйд өссөн хүмүүс гэж ойлгодог тиймээс тэдэнд таны асуултын зах цух нь бүгд байгаа байхаа яасан их айж байх юм бэ

Zochin [66.181.161.71] 2023-05-08 20:50:38

Oilgomjtoi yum bichsen bn Munhbaysgalan gej setguulch.Unendee ter bayn ailiin tanhil busgui mungunii said mungutei bol bi said yum bn lee manai Mongol ulsad unendee l uruvdultei yum da bid chin mungunii book boltsgoochihson

Нааяа [103.212.118.76] 2023-05-08 19:56:07

олон хүний үзэх дуртай шоунуудыг номин шиг нутагшуулж чадсан нь хир олон бол номин чаднаа харин ц эцсий нь үзэх хэрэгтэй шантрахгүй ажиллаарай

Зочин [202.126.89.115] 2023-05-09 00:05:46

Номин талх мах ногооны үнэ мэдэхгүй байж тэр музей гэж ямар янзын юм болдоо гэж бас мэдэхгүй манай нөхөр мэднээ гэж хэлнээ энэ бол тэрний хэлдэг ганц үг би мэдэхгүй манай нөхөр мэднээ гэсэн шүүдээ хөөрхий гэж хувьцасны гол

Иргэн [66.181.179.254] 2023-05-08 19:53:51

Баттулгын мөнгөний нохой чи дуугүй бай. Шударга сэтгүүлчийн дүр эсгэж гэнэ.

Элдэн шаагч [192.82.81.177] 2023-05-08 20:08:07

Сү батболдын угаадасны Бангладеш мөнүү чи Ундингон бангалаб?

Зочин [188.162.254.100] 2023-05-08 19:51:59

Дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.