НӨАТ-ын 2022 оны буцаан олголт аваагүй иргэдийн анхааралд

Aдмин / Нийгэм

Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-ээс НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын гүйлгээг Төрийн санд шилжүүлэхдээ "Монгол банкны Дансны нэгдсэн сан” дахь мэдээлэлтэй тулган шалгадаг болсонтой холбогдуулан давхардсан тоогоор 41 мянган иргэний 2022 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөг олгогдоогүй байна.

Иймд буцаан олголтоо аваагүй байгаа иргэд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө дараах хоёр үйлдлийг амжиж хийгээрэй.

- Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-д бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч банкнаас "Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах;

- Буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ EBARIMT системд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж, баталгаажуулах;

Дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол таны 2022 оны НӨАТ-ын урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт буцаагдахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл

Иргэн [103.26.194.237] 2023-06-19 14:20:06

Хоёрын хооронд хусам амсуулж байгаа юм шиг өчүүхэн мөнгийг хугацаандаа аваагүй бол гээд сүржигнэж гэнэ,иргэдийн харилцах,тэтгэврийн дансруу нь сар сард нь хичихээч дээ. Өччүхэн юмаар боох гэж арайч дээ.

Зочин [124.158.95.14] 2023-06-19 08:36:41

сугалаа хожсон мөнгө нь ороогүй

Иргэн [194.12.36.220] 2023-06-19 00:16:09

Тархи угаасан ийм юмаар болимоор юм аа. Хэдэн жил ард иргэдийг ингэж хуурч мэхлэн вэ? Бурхан минь

Ягаан Тогтохсайхан [66.181.161.242] 2023-06-17 16:25:25

Хонжовор таарсан мөнгө орохгүй бнаа


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.