ЖДҮ: 96.7 тэрбум төгрөгийн зээлийн 655 ААН-ийн төслийг баталгаажуулжээ

Aдмин / Нийгэм

ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн цахим системд нийт 96.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан 655 ААН төслөө баталгаажуулаад байна. Үүнээс Улаанбаатар хотод 38.3 тэрбум төгрөгийн 192 төсөл ирүүлснээс сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу хорооны хурлын шатанд 8.6 тэрбум төгрөгийн 43 төсөл тэнцээд буйг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсээс мэдээлэв.

ЖДҮ-гийн сонгон шалгаруулалтад нийслэлд 8.6 тэрбум төгрөгийн 43 төсөл тэнцээд байна.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын энэ оны 02 дугаар сарын 2-ны тушаалаар баталсан хөнгөлөлттэй зээл олгох ерөнхий нөхцөл, салбар, чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг энэ оны 2 дугаар сарын 9-нөөс 3 дугаар сарын 10 хүртэл 30 хоногийн хугацаанд хүлээн авсан юм. Төсөл ирүүлсэн салбарын ангилал:

Эдгээр төслүүдэд зээл олгох эсэх эцсийн шийдвэрийг төсөл сонгон шалгаруулах хороо (ТСШХ)-ны хурлаар хэлэлцэж, шийдвэрлэдэг юм. Тус хорооны бүрэлдэхүүнд ТББ-ын 4 төлөөлөл, төрийн байгууллагын 3, нийт 7 гишүүн багтдаг байна. Хорооны хуралд төсөл хэрэгжүүлэгч нь төслөө өөрөө танилцуулж, хамгаалах ба сонгон шалгаруулалтын шат бүрээс авсан онооноос хамааран хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрддэг байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.