Шинээр төрсөн хүүхэд хүсэлт гаргах аргачлал боловсруулна

Aдмин / Нийгэм

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Тогтоолын төслүүд батлагдлаа. 480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэрт өөрчлөлт орно. Долдугаар сарын 1-н гэхэд тэтгэвэр нэмэгдэхээр НДЕГ-аас тооцоолол хийж байгаа. Мөн хүүхдийн мөнгөний нөхөн олголтыг (1-6 сарын нөхөн олголт) Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор төсвийн хуваарьт тусгалаа. Хүүхдийн мөнгө авч байсан дансанд нь шилжүүлэх юм. 9%-йн хүүхдүүдийн эцэг, эхчүүд долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө авахдаа дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин шинээр төрсөн хүүхдээ харин ehalamj.mn эсвэл харьяа сум дүүргийнхээ Хөдөлмөр халамжийн газарт бүртгүүлнэ. Ирэх долоо хоногт хэрхэн бүртгүүлэх аргачлалыг хүргэнэ" гэв.


Сэтгэгдэл

зочин [202.9.40.115] 2023-06-22 08:52:12

солиотой солиотой нэршил хэрэглэж байгаад дараа нь өөрсдөө өнөөхөө мартчихсан эсвэл учрыг нь олохоо болиод жинхэнэ солиоров оо

Зочин [64.119.18.62] 2023-06-22 01:45:43

Зүгээр л улсын бүртгэлд бүртгэгдсэн бол Хүүхдийн мөнгө шууд олгоод яваач ээ. Наад дүрэм журмаа боль. Маш энгийн юмыг, өөрсдөө ч төөрмөөр болгох юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.