Д.Амарбаясгалан: Орон нутагт орон сууц барихад татвар, хураамжийг 50 хүртэл хувиар хөнгөлнө

Aдмин / Нийгэм

Дархан-Уул аймагт “Маргаашийн хот” форум болж байна. Уг цорумын үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГ-аас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэт төвлөрлийг сааруулах, багасгах, орон нутгийг хөгжүүлэхэд тусгасан ажлуудын талаар танилцууллаа.

Тодруулбал, ЗГ-аас орон нутагт ажиллаж байгаа төрийн албани хаагчдын цалинг 20-100 хувиар нэмэгдүүлж, орон сууцны ипотекийн зээлийн хүүг 3% болгосон.

Одоогоор Орхон, Дархан, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Дорнод зэрэг 6 аймаг төсөв санхүүгийн бие даасан байдалтай байна. Бусад аймгууд улсын төсвөөс хараат байдал нь аймаг орон нутагтаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг учраас цаашид ААН-үүд орон нутагт үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, татварын хөнгөлөлт зэрэг бодитой алхмуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Бид хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хадгалж чадсанаар төвлөрлийг бууруулж, хүн амын амьдралын чанарыг сайжруулж чадна. Тиймээс Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг эрчимжүүлж, аймаг сумдаа дэд бүтэцтэй, ард иргэдээ ажилтай орлоготой байх боломжийг нэмэгдүүлж эхэллээ. Уг ажлын хүрээнд орон нутагт орон сууц барихад татвар, хураамжийг 50 хүртэл хувиар хөнгөлнө гэлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.