МАЛЫН БЭЛЧЭЭР ХАШИХЫГ САНААРХАГЧ НЬ “ҮНДЭСНИЙ УРВАГЧ” МӨН

Aдмин / Нийгэм

Сүүлийн үед эрх баригч намын зарим гишүүд сонгууль угтан гаргадаг популист шийдвэрийн гүйцэтгэгч болж “Малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төр даана” гэчихсэн нь нийгэмд явцуу ойлголтыг тараажээ. УИХ-ын гишүүн бол ард түмний эцэг болсон төрийн түшмэлийнхээ хувьд аливаад тун няхуур хандах ёстой атал сэтгэлийн хөөрлөөр шийдсэн бүхэн нь нийгмийн оюун санаа тогтворгүй үед болзошгүй эрсдэлд хүргэж ч мэдэх юм. Угтаа төр малчдыг тусад нь салгаад ядуу зүдүү эмзэг завхрагынхан учраас НДШ-ийг төлөхөөс өөрцгүй гэх дэндүү болхи шийдэлд хүрэхийн оронд хөдөө аж ахуйг дэмжих, малын гаралтай түүхий эд боловсруулах ажилд хүч ухаан зарцуулан ажилласан бол алга таших сан. Малчид нийгмийн даатгалаа төсвийн мөнгөөр төлүүлөх санаачлага огт гаргаагүй атал дээлийн өнгөнд санаа тавьдаг зарим гишүүд нийгмийн аль нэг хэсгийг нөгөөтэй харгалдуулах мэдэгдэл хийсэн нь хариуцлага алдсан хэрэг мөн.

Малчдын асуудлыг цогцоор нь авч үзэхийн тулд малын гаралтай түүхий эдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн доройтол багасах нөхцөл бүрдүүлэх, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн залгамж халааг бодлогоор дэмжих гэх мэт нь төрийн үндсэн ажил атал барьцгүй шийдвэрээр балайрал үйлдэх нь тун зохисгүй.

2019 онд УИХ-ын нэр бүхий гишүүд “Бэлчээр хамгаалах хууль” нэртэй бэлчээрийг хаших, хязгаарлах төсөл УИХ-д оруулсныг ҮАБЗ-ийн шинжээчид эрс эсэргүүцэж байв. Шинжээчдийн дүгнэлтэд нүүдлийн соёл иргэншлийг хадгалан тээж буй бэлчээрийн мал аж ахуйг устгах санаархал нь харьжсан сэтгэлгээтэн эсвэл харь хүмүүсийн санаархал гэдгийг онцолсон юм. Товчхондоо бэлчээрийн мал аж ахуйг устгахыг санаархагч, бэлчээрийг хашихыг хүсэгч, малчдыг нийгэмд муучлахыг бодогч нь үндэсний урвагч юм.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТЭЭС

“1. Нүүдлийн соёл иргэншлийг хадгалан тээж, өнөөгийн сонгодог хэмжээнд хүртэл хөгжүүлсэн ард түмэн бол монголчууд билээ. Бидний амьдран буй тал нутгийн газар зүйн байршил, газрын гадаргуу, хөрс ургамлын бүтэц, дөрвөн улиралтай цаг уурын өвөрмөц нөхцөл нь бэлчээрийн мал аж ахуйд тохиромжтой, газар тариалан эрхлэхэд төдийлөн таатай бус нутаг юм. Тэгээд ч Монгол Улс, монгол үндэстний дархлаа, бусад үндэстнүүдээс ялгарах нэг онцлог нь олон мянган жилийн уламжлалтай нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуй юм. Бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх арга нь байгаль орчинд хор хөнөөлгүй, хүмүүс байгаль орчинтойгоо зохицон амьдрах төгс боловсорсон арга юм. Монгол Улс, малчин иргэдийн хувьд бэлчээрийн ашиглалт, хамгаалалт нь стратегийн ач холбогдолтой асуудал болно.

Энэхүү онцлогыг үл ойлгох гадаад орны болон одоогийн харьжсан сэтгэлгээтэй монгол хүмүүс Монголын газар нутгийн ихэнх хэсэг нь эзгүй хоосон, гурван сая хүнд дэндүү ихэдсэн гэж боддог. Угтаа энэ нь хоосон газар биш харин монгол соёлын орших орон зай, түүний нэгэн суүрь үндэс болсон малын бэлчээр юм. Нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуйн уламжпал нь “монгол соёл цогцолсон орон зай”-г бүрэлдүүлж байдаг. Малчин өрхүүд тус тусын идээшиж дассан нутагтаа дөрвөн улиралд буйр сэлгэн нүүж, бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд Монгол Улсын бүх үеийн түүхэнд бэлчээрийг захиргааны аргаар “хашаалан хаасан” хязгаарлалт байгаагүй.

2. Говь, хангай, тал хээр хосолсон өргөн уудам нутагтай, бэлчээрийн олон төрлийн мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд бэлчээрийн асуудлыг нэг загвараар бус харин тухайн бүс нутгийн онцлог, сүргийн бүтэц, мал маллагааны аргад тохируулан шийдвэрлэх шаардлагатай. Монгол үндэстний оршин тогтнохуйн үндэс болсон энэ асуудалд сэтгэлийн хөдлөлөөр, эсвэл гадаад улсын далд сонирхлоор хандахгүй байх ёстой. Тиймээс бэлчээрийн асуудалд нүүдлийн соёл иргэншлийн өвийг хадгалж, тээж ирсэн үндэстний үүднээс, малчин ардын эрх ашгийг хамгаалсан алсыг харсан төрийн даацтай бодлогоор хандах нь зүйтэй байна.

3. Бэлчээр хамгаалах тухай хуулийн төсөл нь бэлчээр хамгаалах нэрийн дор бэлчээрийн мал аж ахуйг хязгаарлах, улмаар эрчимжсэн мал аж ахуйд бэлчээр ашиглуулах, бэлчээрийг эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулалтаар ашиглах боломжийг нээх далд зорилго агуулсан хууль болжээ гэж үзэж байна…”

Хуулийн төслийг санаачлагч нь хуулийн үзэл баримтлалдаа “эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зориулттай” гэж ангилахдаа “хүн амын өсөн нэмэгдэж буй хүнсний эрэлт, хэрэгцээг хангах үүднээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд бэлчээрийг урт хугацаагаар гэрээгээр ашиглуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна. 60 сая мал бүхий бэлчээрийн мал аж ахуй хүнсний эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд болон зуун жилийн шалгарлаар бүрэлдэн бий болсон уламжлалт мал аж ахуйг үгүйсгэжээ.

4. Бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн гэх нэрээр суурин болон хагас суурин байдалд шилжүүлэх бодлого нь бэлчээрийн доройтлыг бууруулахгүй, эсрэгээр нийгэм, экологийн олон таагүй үр дагавруудыг авчирна. Тухайлбал, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд хэрэгжүүлсэн Бэлчээрийг өрхөд хувьчлах бодлого малчид бэлчээрээ хамгаалахад хөрөнгө оруулж, үр ашгийг нь хүртэх боломж олгосон ч, бэлчээрийг хашин эзэмшлийн бүсэд хувааснаар динамик шинж чанар бүхий бэлчээрийн экосистем, экологийн хувьд дасан зохицох чадвартай нүүдэллэхтогтолцоо, харилцан үйлчлэл бүхий нийгмийн сүлжээнд түшиглэсэн нийтийн эзэмшлийн нөөцийн менежментийн стратегийг үгүй хийжээ.

Өвөр Монголд хэрэгжүүлсэн өөр нэгэн арга хэмжээ болох “Бэлчээрийн экологийг нөхөн сэргээх төсөл”-өөр бэлчээрийн газрын ашиглалтыг хориглон, их хэмжээний бэлчээрийн газрыг хамгаалан хашсанаар бэлчээрийн газрын дутагдалд орсон малчид байгаа бэлчээрээ улам талхин доройтуулах, малын нэмэлт тэжээл худалдан авах, эрчимжсэн мал аж ахуйд шилжихээс өөр аргагүй байдалд хүрсэн. Олон тооны малчид амьжиргааны өөр арга хэлбэрүүдийг хайн уламжлалт соёл, нийгмийн бүтцээ өөрчлөхөд нөлөөлсөн байна.

5. Энэ хуулийн төсөлд эрчимжсэн мал ахуй эрхлэх бэлчээрийн гэрээг 40 жилээс доошгүй хугацаатай, малчдын бүлэгтэй байгуулах бэлчээр ашиглах гэрээг 15 жилийн хугацаатай хийхээр заасан нь “уламжлалт бэлчээрийн мал аж ахуй”-н эсрэг, эрчимжсэн мал аж ахуйг дэмжсэн, ялгаварласан шинжтэй байна. Төсөлд тусгагдсан эрчимжсэн аж ахуйд бэлчээрийг гэрээгээр эзэмшүүлэх үзэл санаа энэ агуулгаараа шийдвэрлэгдвэл гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан аж ахуйн нэгжүүд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх нэрийн дор газрыг 40, сунгалт хийж 80 жилээр эзэмших боломжтой болж, үндсэндээ бараг “хувьчилсан” гэж хэлж болох хэлбэрээр эзэмших бололцоотой болно. Улмаар нүүдлийн мал аж ахуйг суурин байдалд аажмаар шилжүүлэх зохицуулалт агуулсан хуулийн төсөл болжээ.

Үүний улмаас жирийн малчид өөрсдийн одоо эзэмшиж байгаа буюу нүүж, суудаг газраасаа шахагдах, оршин суугаа нутгийнхаа Засаг даргын үзэмжээр зааж өгсөн бэлчээрийн газрыг 15 жилээр (гэрээний сунгалт 15 жил, нийт 30 жил) эзэмших болж байна. Үүнээс үүдэн бэлчээрийн хомсдол үүсэх, малын тоо толгой цөөрөх, сүргийн бүтэц өөрчлөгдөх, том буюу бод мал бэлчээрлэх газаргүй болох гэх мэт олон сөрөг үр дагавар гарах нь тодорхой байна. Тухайлбал, бод малыг бог мал шиг өдөр тутам байнга дагаж хариулдаг уламжпал тогтож хэвшээгүй тул эрчимжсэн мал аж ахуй болгохоос өөр арга замгүйд хүрнэ.

6. Уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэх, байгаль цаг уурын эрхшээлд хэт автдаг тул малчин тухай бүр шийдвэр гаргаж, бэлчээр дагаж мал сүргээ малладаг. Үүнийг хязгаарлаж, төрийн зүгээс захиргааны аргаар хязгаарлан удирдаж байгаа нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэснийг зөрчиж малчин хүн хувийн өмчөө өмчлөх эрхэд хөндлөнгөөс халдаж байгаа хууль бус үйлдэл юм.

7. Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийн “бэлчээрийн даацаас хэтэрсэн тооны мал бэлчээхийг хориглох” зохицуулалтаар Монгол Улсад малын тоо толгой өсөн үржихийг хоригложээ. Энэ заалт нь “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 5 дахь хэсэгтэй нийцэхгүй байх бөгөөд малын тоог бэлчээрээр хавчин хязгаарлах заалт уг төсөлд 9 удаа оржээ. Үндсэн хуульд заасан үндэсний баялаг болох мал сүргийг өсөн үржихийг хориглож байгаа нь ирээдүйд үндэсний оршин тогтнохуйн аюулгүй байдалд хохирол учруулах болно. ю

8. Бэлчээрийн даацад малын тоо толгойг тохируулах, түүнтэй холбоотой албадлагын арга хэмжээ авах, бэлчээрийн төлбөр төлөх шаардлага нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэх нөхцлийг хаах, олон тооны малчин өрх төв рүү шилжин суурьших шалтгаан болно. Өнөө үед залуу малчид цөөрсөн, хөдөөнөөс хот руу чиглэсэн нүүдэл нэмэгдсний улмаас алслагдсан бүс нутаг эзгүй шахам болж байна. Энэ хуулийн төсөл нь цаашдаа Монгол Улсад мал аж ахуй эрхлэлтийн асуудлыг нийгмийн шинжтэй хурц асуудал болоход нөлөөлж болзошгүй юм. Зохиомолоор эсхүл бодитойгоор малгүй болсон иргэд өөрт оногдсон газраа бусдад далдуур худалдахаас өөр аргагүй байдалд орох болно. Үүнийг хөрөнгө мөнгөтэй гадаад, дотоодынхон худалдан авч бэлчээрийн газрын наймаа хөгжиж, Монголын бэлчээрийн газар янз бүрийн ашиг сонирхол бүхий этгээдүүдийн эзэмшилд хуваагдана.

9. Хуулийн төсөл санаачлагч хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсад шинээр хөгжиж буй уул уурхай, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн салбарт давуу байдал олгох нөхцлийг хуульчлан баталгаажуулах, тэдгээрийн байр суурийг уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаас давуу байдал олгох хүсэл эрмэлзэлдээ хэт хөтлөгдөн, үүнийхээ улмаас олон сөрөг хүчин зүйлийг, түүний дотор мал сүрэг бол үндэсний баялаг, бэлчээр нь зөвхөн төрийн өмчид байх гэсэн Үндсэн хуулийн үзэл санааг харгалзан үзээгүй, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын эдийн засгийн аюулгүй байдал болон монгол соёл, иргэншлийн аюулгүй байдлыг хангах зорилгод туйлын хайхрамжгүй ханджээ. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг боловсруулах ажпыг Монгол Улсад бэлчээрийн мал аж ахуйг аль болохоор хязгаарлах зорилго бүхий хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол, эсвэл гадаад улсын сонирхогч этгээдийн тусгайлсан захиалгаар боловсруулжээ гэсэн хардлага төрүүлж байна.

“Бэлчээр хамгаалах тухай” хуулийн төсөл нь Монгол орны бэлчээрийн онцлог, уламжпалт мал аж ахуй буюу нүүдлийн мал аж ахуйг олон зуун жил эрхэлж ирсэн ёс заншил, малчдын эрх ашгийг орхигдуулж, эрчимжсэн аж ахуй эрхэлдэг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны малын бэлчээрийг хашаалсан туршлагыг хуулбарлан авч, Монгол орны хөрсөн дээр буулгах зорилго агуулжээ. Ингэхдээ, БНХАУ-аас бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг үндэстний цөөнхийхөө бэлчээр ашиглах эрхийг хязгаарлах аргаар аж амьдралын уламжпалт арга хэлбэр, зан заншил, бэлчээрийн мал аж ахуйг нь шахаж, газар нутгийг газар тариалан болон уул уурхайн үйлдвэрлэлийн зорилгоор хурааж авсан загварыг ашигласан бололтой байна.

Манай өмнөд хөрш энэ хуулийн төсөлд хөндсөнтэй адил бэлчээрийн мал аж ахуйг хуулиар зохицуулсан туршлага нь бидний хувьд туйлын сургамжтай анхаарах асуудал болохыг хууль санаачлагч тооцоогүй байна. Энэ хуулийн төсөл УИХ-аар батлагдвал малчид бэлчээрээ тор татаж хашаалаагүй л болохоос Хятадын Өвөр Монгол дахь нөхцөл байдал бий болж, Монгол Улсын оршин тогтнохуйн нэгэн чухал суурь үндэс болсон нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйд маш ноцтой сөрөг үр дагавар үүсгэх болно.

10. Хуулийн төслийг боловсруулахдаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах шаардлагыг харгалзаагүй, ялангуяа уламжлалт бэлчээрийн мал аж ахуй болон шинээр хөгжиж буй уул уурхай, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн салбар хоорондын харилцааны өнөөгийн байдал, энэ талаар нийгэмд үүсээд буй уур амьсгалын учир 11 шалтгааныг судалж узээгүй, үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр асуудалд хандсан нь ихээхэн учир дутагдалтай болжээ. Энэ хуулийн төсөл бэлчээрийн мал аж ахуйг хязгаарлах, улмаар аль тааламжтай буюу уул устай, байгалийн баялагтай газрыг газар тариалан, уул уурхайн үйлдвэрлэлд өгөх давуу эрхийг бий болгох далд агуулгаар хийгджээ.

Энэ хуулийн төсөл ард, иргэдийн дунд бэлчээрийн газар нутаг, усны эх булаг гээд аль ашигтай газрыг эзэмшихийн төлөө тэмцэл, сөргөлдөөн үүсгэх, улмаар төрийн эрх мэдэл, улстөрийн нөлөө ашигласан, улс төржилт болон хувирч нийгэмд тогтворгүй байдал үүсгэх нэг шалтгаан болох магадлалтай. Хуулийн төслийн 27.2-д “...хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хууль, эсхүл зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсний дагуу бэлчээрийн ашиглалт, гэрээний зөрчил, болон мал маллагааны бусад асуудлаар байнга маргаан зөрчил үүсч, олон мянган малчдад хуулийн шийтгэл ногдуулах болно. Тэр тусмаа гадны сонирхол, нөлөөгөөр боловсруулсан байна гэж ойлгогдож болохоор ийм хууль батлагдан хэрэгжиж эхэлбэл энэ асуудлыг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан үүсэх, цаашлаад уг эмзэг асуудал улс төржиж, үндэсний эв нэгдэлд хортой байдал үүсгэнэ.

11. Хуулийн төслийн үзэл санаа болон зүйл заалтууд нь бүхэлдээ нүүдлийн соёл иргэншлийн агуулгад огт нийцэхгүй байна. Хуулийн төсөлд олон түмэнд ач холбогдолтой мэт сонсогдох “гоё” нэрийг ашигласан боловч эрчимжсэн мал аж ахуй нэрийн дор бэлчээр эзэмших давуу эрхийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалт бүхий томоохон аж ахуйн нэгжүүдэд олгох далд санааг хуульчлан баталгаажуулж, олон мянган жил нүүдлийн мал аж ахуй эрхлэн, бэлчээрээ нийтээрээ эзэмшиж ирсэн малчдын амьдрах, ахуй хөтлөх арга ухаан цаашдаа устаж үгүй болох үр дагавар үүсгэхээр байна.

Энэ хуулийн төсөлд нүүдэлчин малчдад эртнээс тогтож, уламжпагдсаар ирсэн уламжлалт ёс, зан заншлийн хэм хэмжээг үл тоомсорлож, бэлчээрийн мал аж ахуйг хязгаарлаж, монголчуудын бэлчээр ашиглах олон зуун жилийн уламжлалт арга, хэлбэр, зан заншлыг өөрчлөх бодлого болжээ. Бэлчээр, газрыг эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид шилжүүлснээр монгол хүнийг суурин соёл иргэншилд бүрмөсөн уусгахад чиглэгдсэн, монгол улсын тусгаар тогтнол, үндэсний оршин тогтнохуйн аюулгүй байдалд аюул учруулах хэмжээний баримт бичиг болжээ гэж үзэхэд хүргэж байна.

12. Бэлчээр хамгаалах тухай хуулийн төслийг санаачлагч хуулийн төслийг боловсруулахдаа Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 “үндэсний эв нэгдлийг эрхэмлэх”, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.2 “Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхолд...соёл иргэншил оршин тогтох...үндэсний эв нэгдэл...багтана”, мөн үзэл баримтлалын “Оршин тогтнохуйн аюулгүй байдал” гэсэн 3.1 дэх хэсгийн “...монгол соёл иргэншлийн аюулгүй байдлыг,..хангах нь оршин тогтохуйн аюулгүй байдлын үндэс мөн”, мөн Үзэл баримтлалын 3,3.3.3 дахь “...улс орон, нийгмийг хагалан бутаргах, дотоодын зөрчил, тэмцэлд хүргэх аливаа үйл явдлаас урьдчилан сэргийлнэ” гэсэн заалтыг харгалзан үзээгүй байна. Хууль санаачлагч Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, Зургадугаар зүйлийн 2 12 дахь хэсэг “ ... газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалтуудыг баримтлаагүй, тийм зорилго тавиагүй байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачлан боловсруулсан “Бэлчээр хамгаалах тухай хууль”-ийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний өмчийн эрхийг зөрчсөн, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.1-д заасан Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, 3,4.4-т заасан эдийн засгийн аюулгүй байдал, 3.4.7-д заасан монгол соёл иргэншлийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахын зэрэгцээ мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 болон 4.1,8-д заасан зарчимтай нийцэхгүй, нүүдлийн соёл иргэншилээ устгах, уламжилт бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжсэн суурин мал аж ахуйгаар солих, иргэдийн дунд зөрчил, тэмцэл үүсгэх, ард түмний эв нэгдэлд хор хөнөөл учруулах нөхцлийг бүрдүүлнэ гэж дүгнэж байна. Байгаль цаг уурын нөхцлөөс шууд хамаарч нүүдэл хийдэг, байгалийн хуүлийн шалгуураар олон зуун жил зохицуулагдаж ирсэн нуудлийн соёл иргэншил, бэлчээрийн уламжпалт мал аж ахуйг захиргааны аргаар удирдан зохицуулах хууль гаргах шаардлагагүй болно


Сэтгэгдэл

Зочин [118.176.2.200] 2024-02-13 17:57:48

Ахмад сэхээтнүүд маань ийм мэдэгдэл хийсэнд талархаж байна.

Зочин [192.82.84.96] 2023-06-27 20:02:36

Билчээр нутагаа дүрэмэнд оруулбал сөнөх зовлон бусдад эрхээ алдана. Ямарч байсан хязгаартай болгож цаана улс төрчидийн заль явж буйг сайн мэдэж. Хэзээ бэлчээр хувьчилуулж болохгүй. Одоо дийлдэхгүй байгаа юм чинь бүүр балайруулна. Шуналд ямар хязгаар байхгүй

Ер нь зөв [103.57.95.179] 2023-06-27 19:10:13

Ер нь бол зөв. Эрчимжсэн МАА, газар тариалан Монголд хэрэггүй. 3 сая хүн амтай, 70 сая малтай бидэнд массын үйлдвэрлэлийн зохиомол мах,сүүний хэрэггүй.Уламжлалт нүүдлийн мал аж ахуйг хэзээ ч эрчимжсэнээс дорд үзэж болохгүй. Харин бэлчээрийн даацандаа таарсан малын төрөл,толгойтой байхыг төр зохицуулахаас өөр аргагүй. Говьд үхэр,хангайд тэмээ зохихгүй нь мэдээжийн асуудал. Малын тоог бэлчээрийн даацандаа таартал бууруулахаас өөр аргагүй

. [202.55.188.101] 2023-06-27 23:20:17

2022 оны зун өвс ногооны гарц муу намар жаахан хатсан өвсөөрөө өвөлтэй залгаж, айхтар хүйтэн өвөлийг ихэнх малчид маань малын хорогдол ихтэй давж хахир хавартай учирсандаа хөөрхий. Хавар 5 сар гартал мал бээрч үхэж байсан. Төл бүрэн авч чадаагүй. Дорнотод айхтар түймэр гарч олон айл малаа хашаатай нь хуйгаар нь алдсан. Ингэж хорогдож байхад 70 сая мал 70 саяараа байна гэхэд итгэхэд дэндүү бэрх юм

ИРГЭН [103.9.89.103] 2023-06-27 16:49:53

ХЯТАДЫН ЛОББИ ОРООД БАЙНА АА. ХУЖААД Л БЭЛЧЭЭРИЙГ ХАШААЛЖ УЛАМЖЛАЛТ НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙГАА УСТГАЖ УУЛ УУРХАЙГ Л ЦЭЦЭГЛҮҮЛЭХ ЮМ ДАА...

Баярлалаа [66.181.181.146] 2023-06-27 13:11:25

Гадны гар хөл болсон УИХ.н гишүүдээ янзлаачээ ҮАБхан болон ТЕГр арай л юм даа энэ бэлчээрийн тухай хуулийг бнга зүтгүүлдэг итгээдүүд товтодорхой хүмүүс бгаа шүү дээ уг нь

Иргэн [202.179.24.166] 2023-06-27 12:38:59

Тийм байлгүй дээ.Энэ олон муу мэдээний дундуур улс эх орноо гэсэн мундаг эрдэмтэд бас байдгийг харуулсан сайхан шийдвэртэй мэдээ байна. Жаахан тайвширч байна шүү.Дээрх шийдвэрийг гаргасан бүх эрдэмтэд шинжээчид судлаачиддаа баярлалаа.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.