Энэ хичээлийн жилд 288 сурагчийн автобус үйлчилгээнд явна

Aдмин / Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 14 цэцэрлэг, долоон сургууль, хоёр бага сургууль ашиглалтад ороод буй. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 объектыг түрээсэлж, хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Энэ хичээлийн жилд төр болон хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд нийт 288 сурагчийн автобус үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ. Эдгээр автобусуудын 50 орчим нь улсын сургуулийнх аж.

Түүнчлэн шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбоотойгоор замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр болжээ. Улсын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт нийт 142798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15 147 багш, ажилтнууд ажиллах юм. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд 116337 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Харин ЕБ-ын 307 сургуульд 384676 хүүхэд суралцаж, 23372 багш, ажилтнууд ажиллах юм. Одоогийн байдлаар нэгдүгээр ангид 38356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.