Ипотекийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгджээ

Aдмин / Нийгэм

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс 2024 оны тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 397.3 тэрбум төгрөгийн зээлийг 3,361 өрхөд олгоод байгааг Монголбанкнаас мэдээллээ.

Үүнээс Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2,082 өрхөд, орон нутагт 130.0 тэрбум төгрөгийн зээлийг 1,279 өрхөд олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 59 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 100 хувиар нэмэгдсэн байна.

Монгол Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг тус тус баталсан.

Энэхүү тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасан. Энэ дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Монголбанк


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.33] 2024-05-29 13:07:34

Санал авахын тулд ман ын хулгайчууд бидний татварыг ёстой баруун солгойгүй цацаж бн аа. Олдсон дээр нь баыртай болоод бай манайхаан сонгууль өнгрөөд л мөнгө байхгүй нээд зогсоно шүү

Зочин [66.181.177.92] 2024-05-28 21:37:43

8 хувийн зээлтэй иргэдийн зээлийг 6 хувь руу оруулчихад яахав дээ, ёстой нэг ард иргэдийн төлөө гэх сэтгэлгүй , өндөр хүүгээр дарамталчих юмаа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.