Далан давхрын оршуулгын газрын тохижилт 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Aдмин / Нийгэм

Нийслэлд 35 гаруй оршуулгын зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газрууд үйл ажиллагаа явуулж байна. Үүнтэй холбоотойгоор зөвшөөрөлгүй оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг жил бүр зохион байгуулдаг. Оршуулгын газруудад метан хийн ялгарал их байдаг учраас тэр хавьд оршин сууж буй хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Иймд хотоос зайтай байлгах зайлшгүй шаардлага үүсдэг байна.

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Одоогийн байдлаар манай улсад оршуулгын үйл ажиллагаа 2005, 2018 онд батлагдсан журмаар зохицуулагддаг аж. Нэг үгээр хэлбэл бие даасан хууль байдаггүй. Жишээ нь эмнэлгээс гаргасан шарилыг хаашаа шилжүүлэх вэ, дараа нь ямар зан үйл хийгдэх вэ гэдэг нь ойлгомжгүй байдаг.

Талийгаачийг оршуулах нь бизнес байж болохгүйг хувийн байгууллагуудад хэлж, шаардлагаа тавьж байна. Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд нийгмийн даатгалаас 1000000-2000000 төгрөгийг оршуулгын зардалд олгох ажлыг зохион байгуулах шаардлагатай. Үүнийг хувийн байгууллагуудтайгаа ярилцаж, гэрээнд нь тусгаад явна гэж үзэж байгаа. Далан давхрын оршуулгын газрын тодорхой хэсэгт тохижилтын ажил хийж байна. Ар гэрийнхнээс нь зөвшөөрөл аваад тухайн цэцэрлэгт хүрээлэнд талийгаачдын чандрыг байрлуулах ажил хийгдэж буй. Уг ажил 80 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагынхан болон бурхан болоочдод задлан хийх байгууллагууд тэр хавьд очиж байгаа” гэлээ.


Сэтгэгдэл

bayar [124.158.120.114] 2023-09-05 14:26:51

Үхсэн хүнээс айх хэрэггүй тэд амьсгалах хоног дуусаад явсан хамгийн аймар айдас нь Амьд хүмүүс автлгал хээл хахууль тэд аюултай. маш сайн цэцрэгжүүлээрэй.

Зочин [202.179.26.20] 2023-09-05 13:37:52

Талийхчийн газард очиход цэцэрлэгт хүрээлэнгээр тохижигдсон байх нь зүгээрдээ. Агаарын бохирдол иргэдийн аюулгүй байдал бүрлээчийн тав тухьтай байдалд цэвэр орчинд байлгавал ар гэртйхэний сэтгэл ар гэрийнхэн хүүхдүүд нь нь эргэж тойрход зүгээр дээ.Мод тарьж ургуулавал буян бишүү?.

Zochin [103.242.47.86] 2023-09-05 13:34:10

Saihan zalah yma mod ch bhgui buh orshuulga hewendee l bna le


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.