СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаж нас баржээ

Aдмин / Нийгэм

Өчигдөр буюу 2023 оны есдүгээр сарын 26-нд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах нэгэн айлд 33 настай, эмэгтэй бага насны гурван хүүхдийн хамт нэг дор дөрвөн хүн угаартсан байдалтай амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндангийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөхийг зөвлөж байна.

Мөн угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.66] 2023-09-30 11:15:06

хогийг нүүрсээ болиоч хичнээн хүний амь авж ойлгох юм бэ энгийн нүүрсийг бодвол хор хөнөөл ихтэй угаартаж байгаа үгүй мэдэгдэхгүй үнэртэхгүй тэгсэн хэрнээ хүмүүс угаартаат байна хайран сайхан гэр бүл үр хүүхэд 76мал ард иргэддээ ээлгүй хогийн шийдвэр гаргах юмаа

Зочин [103.57.93.62] 2023-09-30 12:43:07

Vnen

Батаа [202.21.111.13] 2023-09-28 09:40:43

Олон арваар нь хүн угаартуулж алж байхаар орон сууц олноор барьж зээлээр ч хамаагүй өгч байж энэ гамшигт үхлээс хамгаалж чадна.Дээдсүүдийн идэж уусан авилга авсан өгсөн мөнгөөр орон сууцжуулах боломтой баймаар...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.