Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах журмыг баталжээ

Aдмин / Нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сард Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг баталсан. Уг хуулийн дагуу төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах журмыг Засгийн газар өчигдөр баталжээ.

Төрийн зүгээс дээрх урамшуулалд жил бүр олгох мөнгөн хөрөнгийг төсөвт тусгадаг. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ тухай бүрд тогтмол төлж чадахгүй байгаа, зарим малчин, мал бүхий иргэд, тариаланчдад төрөөс олгох урамшууллаас нь суутган тооцох нь чухал ач холбогдолтой. Журам батлагдсанаар нэн ялангуяа малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн нийгмийн баталгаа болох тэтгэвэр, тэтгэмж төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь үүсэж байгааг ХНХЯ мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.