М.Бадарч ГОМДОЛТОЙ байгаа ч ард түмнээсээ УУЧЛАЛ ГУЙЛАА

Aдмин / Нийгэм

М.Бадарч ард түмнээс уучлалт гуйлаа. Тэрбээр өөрийн албан ёсны цахим хаягаараа дамжуулан "Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ. Харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсч байна. Би барилдах хугацаандаа улсын наадамд болон заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн.

Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг. Харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу авсан уу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага, гомдолтой байгаа билээ.

Мөн олон зүйл нурших илүүц биз. Тэртэй, тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа билээ. Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр болж, шийдвэрээ гаргасан.

Уг хурлаар Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэсан. Мөн М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан юм.


Сэтгэгдэл

Irgen [66.181.178.246] 2023-09-30 04:18:27

Ovoo doo buur t1 d bsiinmaa

Зочин [103.212.117.211] 2023-09-29 20:16:23

Би л лав допинг хэрэглэсэн гэхэд итгэхгүй бгаа шүү.Хэзээд л шинжилхээс цааш хэрэглэж нэр төрөө сэвтээх гэж хэнч бодохгүй шдээ харин сорьцонд л том но гарлаа гэж бодож бна

Зочин [203.23.49.79] 2023-09-30 15:19:01

Үнэний талтай шүү!

Малчин ард [66.181.160.71] 2023-09-29 16:41:18

Нэг их ач холбогдолтой ч юм бишдээ.ЮУ ГИЙНЬ ШУУГИХМВЭ ДЭЭ ХУЛГАЙЧ ТОНУУЛЧИН ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭЭСЭЭ Л БАЯЛАГАА АВЧ ЯДАЖ ӨРГҮЙ МОНГОЛ УЛС БАЙЦГААЯ ДАА.

Зочин [66.181.161.176] 2023-09-30 19:20:16

heregleegvi l ym bol yyndaa yychlal gyigaad bga ym be

Udgan [202.55.188.123] 2023-09-28 23:48:59

Ardiin huug gutgej helmegduuldeg Sainzotig metuudiig 7n ue eer ni haluun Tam ruu ilgeenee.

Зочин [66.181.184.232] 2023-09-29 09:45:02

Ардын хүү чинь ард түмнийг хуурчихаад бна, мал минь

Зочин [66.181.187.106] 2023-09-28 21:57:27

Нэг болхоор зарлиг гаргаж шагнаж үнсээл

Зочин [66.181.181.250] 2023-09-29 14:32:57

Наадмийн чинь л наашаа харж инээж, цаашаа харж уйлна гээд байгаа юм даа

Зочин [124.60.101.138] 2023-09-28 21:16:23

Ганцхан түрүүлсэн бөхөөс шинжилгээ авдгүй ч ганцхан түрүүлсэн бөхөөс л жил дараалан доппин илэрдэг сонин шүү... Түрүү бөхүүд шинжлээд допин хэрэглэсэн эсэхийг мэдэж болно гэдгийг мэдсээр байж допинг хэрэглэдэг тэнэг хүмүүс ... Эсвэл энэ нь яг тэр үед л илэрчдэг тийм бодис ... үнэн гайтай нэг ойлгогдохгүй юм бнаа

Зочин [66.181.184.232] 2023-09-29 09:50:59

Тэнэг болохоороо ойлгохгүй байгаашдээ, хаха

Зочин [139.5.219.25] 2023-09-28 16:45:27

Уучлалт гуйхаас яахав дээ 2 удаагийн шинжилгээгээр допинг батлагдаад байхад яасан гэж гомддогм бэ.

Zochin unshigch b.na [202.179.27.217] 2023-09-28 16:10:07

За бөхчүүдийг хамаруулаж хэлсэнд Уучилаарай ард нь олон юм ярьж гоншигнох байсан юм бол зүгээр л Эцэг эхээсээ гарсан бие махбодиорой барилдаж байгаарай гэж гуйж захимаар бхйна хойшид допингтой гарсан бөхчүүдийг шинжилгээний зардал төлбөр төлүүлж байх Монгол бөхийн уламжилал өв соёлыг үгүйсгэж занал хиймэн монгол бөхийн нэр төрд сэв суулгаж хаьдсан гэх хэрэгээо хатуу мөнгөн торгууль тавиж эдийн засагааран шахаж өгөх хэрэгтэй юм байна гэж ойлголоо

Төрбат [202.9.46.141] 2023-09-28 14:39:34

Заавал Солонгосын лабораторийн хариу л хүчинтэй юм уу?Өөртөө итгэлтэй байгаа бол өөр улсад очоод давхар шинжилгээ өгөөд үзээрэй!Оюунболдыг яалаа даа Наадамд түрүүлэх дээгүүр барилдах бөхчүүд хэзээ ч допинг хэрэглэхгүй

Зочин [66.181.184.232] 2023-09-29 09:53:16

Оюунболд чинь бүр мэргэжлийн рецедив допингчин, за, ард түмэн та нарт хууртахгүйээ, малнууд аа


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.