Байр захиалаад орж чадалгүй галзуурсан хүн ч байгаа гэв

Aдмин / Нийгэм

Орон сууц захиалсан иргэд эд хөрөнгө, эрүүл мэндээр хохирч байгаа талаар Орон сууц захиалагч иргэдийн төлөөллөөс мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэд: "Иргэд баригдаж байгаа, ашиглалтанд ороогүй орон сууц захиалахдаа гэрээ хийгээд төлбөрөө төлөөд явдаг. Гэтэл нөгөө орон сууц нь хугацаандаа ашиглалтанд ордоггүй, эсвэл тухайн захиалсан орон сууцыг хоёрдогч, гуравдагч этгээдүүдэд давхар худалдан борлуулах, туслан гүйцэтгэгч компанийн ажлын хөлсөнд олгох боломж нь ямар ч хяналтгүйгээр барилгын компанид нь байдаг. Үүнээс болоод захиалагчид эд хөрөнгө, цаг хугацаа, бүх зүйлээрээ хохирдог.

Үүнийг зохицуулах хууль эрхзүйн зохицуулалт манай улсад алга. Үүнээс болоод өнөөдөр "Нисэх-Цагаан хаалга" хотхоны 500 орчим захиалагч, гэр бүлийнх нь 5000 орчим хүн эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохироод 5 жил гаруй боллоо.

Төлсөн мөнгөө буцааж авч чадахгүй нөхцөлд хүрсэн учраас төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна. Захиалсан байрандаа орж чадахгүйгээс болоод иргэд 5-6 жил өрийн дарамтанд орлоо. Хүүхдүүд нь сургууль цэцэрлэгээс завсардсан байна. Эрүүл мэндийн шалтгаантай олон асуудлууд үүслээ. Цус харвачихсан хүн байна. Бүр алга болчихсон хүн ч байна шүү дээ.

Энэ байрнаас болоод галзуурсан хүн ч байна. Ийм байж болдог юм уу? Шударгаар хөдөлмөрлөөд олсон мөнгөө нэг луйварчинд алдчихлаа. Энэ 500 өрх буюу 5000 орчим иргэнд тулгамдаад байгаа асуудлыг төрийн хүмүүс газар дээр нь ирж ажиллаач ээ.

Аргаа бараад, туйлдаж байна. Монгол улсад эзэн байдаг бол хариуцлагатай баймаар байна. Эх орондоо ийм хэцүү, дорой амьдрана гэж бодсонгүй. Иргэдээ туйлдуулж, цөхрүүлээд гудамжинд хаях гээгүй биз дээ? Анх зөвшөөрөл өгсөн 12 субьект өнөөдөр араас нь явахгүйгээр, компани иргэний хооронд асуудал гэж хаяхгүй шүү. Одоо ажлаа хийх цаг чинь ирсэн. Нийслэлээс ажлын хэсэг байгуулсан. Үр дүн гараагүй. Хан-Уул дүүрэг дээр бас ажлын хэсэг байгуулж өгсөн. Гэвч Хан-Уул дүүрэгт байгуулсан ажлын хэсэг бидэнтэй хичнээн хамтраад ч асуудал шийдэх хэмжээнд яагаад ч хүрч чадахгүй байна. Энэ барилгыг ядаж хаалга хаах хэмжээнд болгоод өгчих. Дотор нь цементээрээ үлдэг. Тэр шал, обой гээд дотор хийх ажлыг иргэд дахиад өөрсдөөсөө мөнгө гаргаад шийдье гэж байгаа юм." гэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.183.59] 2023-09-29 23:21:00

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод байсан төмөр замын 2 давхар 2 шар байшинг 9-р сарын 16-17-ны үед СБ хотын ЗД-ийн нөөц хөрөнгөөр буулгаж оронд нь Колорс Теч компани 12 давхар 3 орон сууцыг барих болсон КОЛОРС ТЕЧ компани тухайн 2 байрны 17 айлын амьдарч байсан орон сууцыг социализмын үеийн ашигтай талбайгаар буюу гал тогоо, коридор, ариун цэврийн өрөөг хасаж тооцсоноор бодож 2 өрөө байранд амьдарч байсан айлд 33 м2, 3 өрөөнд 54 м2 талбай шинэ орон сууцанд олгохоор болж, гарсан зөрөөний 1м2-г нь 1,9 сая төгрөгөөр худалдан ав гэж тулгахын зэрэгцээ 17 айлд 1 жил гаруй хугацаанд байр түрээслэх зардал мөнгө олгохгүй иргэдийг 30-40 сая төгрөгөөр шууд хохироож, дээрэлхэж, дарамталж байгааг Төр засаг анхаараасай, КОЛОРС ТЕЧ компаний зохисгүй энэ үйл ажиллагааг шалгаж иргэдийг хохиролгүй болгож өгнө үү.

Зочин [202.126.90.61] 2023-09-29 20:20:31

Ивээлт цамхаг гэж нэлээдгүй хүнийг хохироогоод явж байгаа барилга байна.Сайн амгалан захиралтай холбогдож чадахгүй удаж байна

Болормаа [202.55.188.99] 2023-09-29 18:38:36

Нисэх цагаан цогцолборын захиалагч байнаа байрандаа ормоор байна төр засаг энэ барилгын луйвараа зогсоогоочээ ард түмэн туйлдаж байна

Зочин [103.212.117.164] 2023-09-29 17:15:00

ХАТАН ЦАМХАГ ГЭЖ КОМПАНИ ЖИНХЭНЭ ЛУЙВАРЧИД 14 ЖИЛ БОЛЖ БН 1 БАЙРАНД 3 И4 ЗАХИАЛАГЧТАЙ

ЗОЧИН [103.10.21.18] 2023-09-29 13:25:33

БАРИАГҮЙ БАЙШИНД ЗАХИАЛЖ МӨНГӨӨ ӨГДӨГ ХАМГИЙН БУРУУ. БЭЛЭН БАРИГДЧИХСАН ЗАРНА ГЭСЭН СУУЦУУД ХЭДЭН АРВАН МЯНГААРАА БНА Ш ДЭЭ. ТЭНДЭЭС ШУУД МӨНГӨӨ ӨГӨӨД, ЗЭЭЛД ХАМРААД Ч АВЧ БОЛЖ БНА. ЗАХИАЛЖ МӨНГӨӨ ӨГДГИЙГ ХАА САЙГҮЙ БҮРМӨСӨН БОЛИХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [202.126.90.28] 2023-09-29 11:09:22

Эзэнгүй төр

Azjargal [139.5.218.238] 2023-09-28 23:59:12

Шинэ гүрэн шинэ гарц компани бас БЗД-н 5-р хороонд Сэтгүүлчдийн байр барина гээд захиалга аваад 6 н жил боллоо. Байраа ч барихгүй мөнга ч өгөхгүй юмаа. Захирал ухаантай юм нь УИХ-н гишүүн Билэгтийн хүү юм гэсэн.

Зочин [66.181.189.102] 2023-09-28 22:54:38

Бавгар ххк гэж бас луйварчин коипани бна захирал нь Оюун

Зочин [66.181.161.116] 2023-09-28 21:40:10

захиалгын байрнаас татгалзаад, бэлэн болсон байрны ордерыг баруун зүүнээрээ солилцдог баймаар бна

Зочин [148.251.14.114] 2023-09-28 20:12:35

7 стар гэж үнэн хөгийн барилга байна. Захилгаа хямд зарлаад гэрээ хийгээд мөнгө авчихна байшин ашиглалтанд орохгүй 3 жил боллоо. Хүмүүс байрандаа ож чадахгүй зарах рэхээр бас 3% авна гэнэ шалгах газар нь шалгамаар юм аа. Гэрээ хийсэн хүмүүсээ дарамтлана гэрээ цуцална шүүхдэнэ хэзээч дийлэхгүй гэж бардах нь бүүр дэндүү. Хуучин Монгол банкны ерөнхийлөгч байсан Пүрэвдорж гэж хүний хүүхдүүд гэдгээрээ их даварсан нөхдүүд гэсэн дээ.

Иргэн [103.68.107.37] 2023-09-28 16:28:43

МАН байгаа цагт ийм улаан цайм луйврын чанартай хэрэг хэзээ ч тасрахгүй!!!!! МАНгарын хэдэн дарга нар чинь тэр барилгын компаний эзэдтэй нягт холбоотой, хэдэн саяын авлига авчихсан тийм болхоороо барилгын компаний эздийг тас өмөөрдөг! Өөр айхтар ард иргэдээ гэсэн сэтгэлтэй төр засаг байсан бол тэр муу барилгын компаний эздээс 1-2-ыг талбай дээр ил тод будаад алчихаад тэгээд л ийм луйврын барилгын компаний эзэд гүл авч ард түмнийг ингэж шулаж луйвардахгүй шт

Zochin [46.114.105.181] 2023-09-28 15:23:47

Ene luivarchin guudad hatuu arga hemjee avahgui bol arai l dendej baina ymar ch hun setgel sanaanii hymrald otno shde huurhii ter mungiig yaj zovoj olson bol 76+3 hulgaich shig hulgai hiigeed oloh bish hurelsuh oyunerdene zandanshatar 3 hugiin hog shaarnuud


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.