БЕНЗИН, ШАТАХУУНЫ ХОМСДОЛД ХЭН БУРУУТАЙ ВЭ?

Aдмин / Нийгэм

Ойрын өдрүүдэд нийслэл хот хүйтэн, цас, салхитай агаар цэвэр шахуу байгаа ч иргэдийн бухимдлыг бензин шатахууны хомсдол улам нэмэгдүүлж байна. Шатахуун түгээгүүрийн уулзваруудаас эхлээд багадаа л 1 км үргэлжилсэн урт цуваа үүссэн өдрүүд өнгөрч байна. Хүйтэн тачигнаж дүн өвлийн жавар хангинахын хэрээр ажил бизнестээ автомашинаар амжуулах хэрэгцээ улам нэмэгдсэн нь ойлгомжтой: Гэхдээ УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатарын “Колонкуудаас их хэмжээгээр нь авч, цаашаа дамлаж зарах процесс байна. Улаанбаатар хотоос ямар нэгэн захиалга, бичиггүйгээр дизель түлш гаргахыг хориглосон.

Улаанбаатар хотод гүнийн гааль бүгд хийгдэж байна. Хөдөө орон нутгаас дизель түлшийг худалдах зорилготойгоор гаргахыг хориглож байна. Бид бүхэн нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ. Зохицуулалтаар тусгай зөвшөөрөл өгч, шаардлагуудыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрлөөр явдаг зохицуулалттай салбар юм. Төр зохицуулалтаа хийхээр харьцангуй тогтворжино гэж бид бүхэн бодож байна.

Бусад улсууд энд үүсэж байгаа асуудлыг хамтаараа даван туулж байна. ОХУ-ын энэ хориг бол ганцхан Монголд тавьсан хориг биш. Дэлхийн үнийн өсөлт бусад улс оронд мөн адилхан байна. Дэлхий нийтэд дизель түлш болон шатахууны үнэ маш ихээр унаж байна.

Арваннэгдүгээр сард ОХУ нийлүүлж байсан шатахууны үнэ тонн нь 930 доллар байсан. 12 сард 855 доллароор манай улс авч байна. БНХАУ-аас 1080 доллароор авч байна. АИ-92 н хувьд сүүлийн гурван хоног иргэдийн оочир дараалалтай хүндрэл үүссэн. Бид бүхэн яаж шийдвэрлэх вэ гэхлээр ОХУ-аас өнөөдрийн байдлаар Ангаский үйлдвэрээс АИ-92 голцуу нийлүүлдэг.” Гэх мэдэгдэл нь шатахууны хомсдолын учир шалтгааныг тайлбарласан ч менежментийн бодлогын бурууг ард түмэн рүү тохоох гэсэн зарим нэг хандлага ажиглагдаж байгаа юм. Тухайлбал “Иргэд банкаа дүүргэхгүй бол шатахуун хомсдохгүй” гэх агуулгатай зүйл ярьсан нь ёс зүйгүй асуудал хэмээн шүүмжлэгдэж байна

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зай бариад л бай. Бүх юмнаас хоцорч дууслаа. Осгож байна. [66.181.160.30] 2023-12-19 09:57:28

Энэ жилийн ОНЦГОЙ хүйтэн өвөл орос, хятадууд монголчуудад "Та нарт биднээс өөр хэн туслах юм бэ?" гэдгийг ч ёстой АСУУЖ байнадаа. Төр засаг нь ОХУ, БНХАУ-аас нэг их "хараат бус бодлого" явуулна гээд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон БРИКС-т гишүүнээр орохгүй их ЗАЙ БАРИАД байгаа. Бүс нутгийнхаа элдэв байгууллагад орохгүй байх тийм ИХ ИРЭЭДҮЙТЭЙ бодлого уу, Гадаад хэргийн сайд аа? Америк, Японоос чинь балаг бензин ч ирэхгүй байна. Зээлээр олгоод байгаа хэдэн Боинг л байна.

Зочин [66.181.182.112] 2023-12-18 19:24:53

Буцаад орос хэлтэй хүмүүсийг Улсын Их Хурлын гишүүдээр сонгож байя! Тэр Америкийн Боинг онгоц бол тансаг хэрэглээ, харин Монголчуудын өдөр тутмын хэрэгцээ бол шатахуун ба эрчим хүч юм.

Зочин [139.5.217.168] 2023-12-18 16:38:34

Дээлээ газрын тосоор мялаасан,Азийн бар болно гэж сагсан Ерөнхийлөгч Очирбатаас эхлээд үе үеийн Ерөнхийлөгчид,Ерөнхий сайдууд буруутай 30 жил хангалттай нефть боловсруулах үйлдвэртэй болох хугацаа хангалттай байсан,даанч тэдгээр нөхөд төр түмнийхээ төлөө биш төрсөн бие,ах дүүс,амраг садныхаа төлөө ажилласан Монголыг хөгжүүлэх ямарч санал санаачлага ажил хийгээгүй худлаа ярьж идэж уухын төлөө ажилласных.

Ннн [103.254.123.154] 2023-12-18 14:10:20

Одоо ч колонкууд дээр зарим юу байхгүй гээдзар м дээр нь урт гэгч дараалал үүсч хүсэн л бна даа

зочин [66.181.189.87] 2023-12-18 13:58:47

Намчирхан талсаж хуваагдуулах хүч эв нэгдлийг сулруулах хэрэлдэж хэмлэлдүүлэх хөрш оронтой муудалцуулах ардчилал эрх чөлөө гэдэг амны зоргоор чалчаж монголчуудынг мөхөл рүү түлхээд бна уу кк

Зочин [66.181.178.229] 2023-12-18 10:12:39

Шатахууны хомсдолд орхоор тэгш сондгойгоор явуулж зохицуулах гд бна уу, даанч дэ

Зочин [202.9.40.95] 2023-12-18 09:40:46

Бид монголчууд хэдэн хулгайч улс төрчдид намын ам хараад 30 жил боллоо. Тусгаар улс юуны түрүүнд түлш эрчим хүч, түүн дээрээ түшиглэж үйлдвэрээ хөгжиж импорт биш экпортлогч болдог юм

ЗОЧИН [202.126.88.199] 2023-12-18 09:26:53

БОДИТ ҮНЭНЭЭ ХЭЛДЭГГҮЙ ГАНБААТАР СДА ОГЦОР ФРАНЦТАЙ УРАН ОЛБОРЛОХ ГЭРЭЭ ХИЙСНИЙ УЛМААС ОХУ ШАТАХУУН ТОГОО ТАСАЛЖ МЭДРҮҮЛЖ БАЙНА ӨӨРСДӨӨ НЕФТЫН ҮЙЛДВЭР, ЦАХИЛГААН СТАНЦАА БАРЬЦГААЖ ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХГҮЙ ХЭРЭГЛЭГЧ ОРОН БОЛСНЫ ГАЙ ДЭЭР НЬ ЦАХИЛГААН СТАНЦЫГ ГАЦААЖ ЗОГСООДОГ 10 ХУВИЙН ДАВААСҮРЭН МЭТИЙН ХОРЛОН СҮЙТГЭГЧ НАРЫН ГАЙНУУДААС САЛСАН ЦАГТ МОНГОЛ ХӨГЖИНӨ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.