Халиа тошин үүссэн байршлуудад шуурхай баг өдөр бүр ажиллаж байна

Aдмин / Нийгэм

Энэ өвлийн улиралд халиа үүсэх үзэгдэл харьцангуй эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэн, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөж, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэж байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 30 ажилтан, зургаан машин техникийн бүрэлдэхүүнтэй шуурхай баг өдөр бүр ажиллаж байгаа юм.

Тодруулбал,

  • Сэлбэ голын авто замын орц гарцын гүүрэн доорх мөсийг сувагчилж, 2.5 метр өргөн, 1.2 метр гүн, 45 метр урт суваг татан, 28 удаагийн рейсээр 420 тн мөсийг зөөж тээвэрлэх
  • Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай 1 дүгээр сувагт 450 метр суваг татан,150 кг давс хийх
  • Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай 3 дугаар сувагт 810 метр суваг сэргээн татаж, далан босгон 56 удаагийн рейсээр 850 тн мөсийг зөөн, явган хүний гүүрэн гарцын доод бөглөрсөн хэсгийг 1,8х1,5х2 метр нээх
  • Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны даланд 1.20×0.80×350 метр суваг татах
  • Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлалтай далан 40 метр суваг татах ажлуудыг гүйцэтгэн, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү ус хальж орохоос сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй тул иргэдийг байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт оршин суухгүй байхыг анхааруулж байна.

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР ОНӨААТҮГ


Сэтгэгдэл

Зочин [202.70.38.18] 2024-01-10 15:22:27

байгалийн гамшиг эрсдэлээ тооцож ажилаа хийхээ мэдэхгүй мөнгөнөөс өөр юм мэдэхээ байсан хотын дарга нар юу харж байна.Үе үеийн хотын дарга нараа

Зочин [202.70.38.18] 2024-01-10 15:20:44

гол мөрнийхөө урсах урсгалыг хааж газар олгож барилга барьсаныхаа үр дүнг үзэж байна даа .ккк хот тохижолтын зохион байгууллалт буруу мэргэжлийн бус идэгч нарын хор уршиг тодоос тод харагдаж байна манайхаас өөр ингээд байж байдаг улс байдгүй байх. бусад улс гүрнүүд эхлээд шугамаа ,замаа тавьсаны дараа барилгаа барьдаг. уг нь гайгүй толгой сайтай ухаантнуудаа удирдуулах гээд сонгохын эсрэгээрээ баахан идээч нар гаргацан улс орноо хөгжүүлээд байна уу сөнөөгөөд байна уу ард иргэд харж л байгаа байх

Бороохой [202.9.40.15] 2024-01-10 14:56:25

Хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст төрөөс нэмэгдэл цалин хөлс өгөх хэрэгтэй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.