Замын цас цэвэрлэж байсан 48 настай эрэгтэй нас баржээ

Aдмин / Нийгэм

“Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо 105 дугаар сургууль орчим хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл, цагдаагийн өчигдөр /2023.01.09/ 15 цагийн үед байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн II хэлтсээс ажиллахад нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэгдсэн 48 настай эрэгтэй Б замын цас цэвэрлэж байхдаа амь насаа алдсан байжээ.

Тухайн иргэний амь насаа алдсан шалтгааныг задлан шинжилгээ, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдох юм. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, тухайн үйлдэлд нь нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан. Уг ялыг эдэлж байх үедээ амь насаа алдсан аж.

Эх сурвалжуудын мэдээлснээр цас цэвэрлэж байхдаа хальтирч замын брюдер мөргөсөн гэж байгаа. Харин цагдаа нарыг очиход хамраас нь цус гарсан байдалтай байжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.169.116] 2024-01-11 11:10:29

Хэрэгтнээр замын цасаа цэвэрлүүлж сурцан өөрсдөө цас арилгах багаж давс бодисны мөнгийг нь цуслаад сурцан тэр дүүргийн хот тохьжилтын дарга засаг дарга нартай нь хариуцлага тооцож амийг нь нэхэх ёстой. Тэр хүн хэрэг хийгээд ажил хийж байсан байж болно эрдэнэт хүний амь шүү дээ муу ханаж цадахаа мэдэхээ байсан хар лалруудаа

Toli [195.123.31.122] 2024-01-11 04:49:28

Ter hun shiitgel edelj baisan baigaagui n gol bish, 21 zuund mongol uls odoo boltol gudamjni zasaa huneer zewerluulj baidag n l estoi hozrogdmol.

Зочин [203.98.76.249] 2024-01-11 10:14:37

хэдэн сая роботтой байсан ч ямарч ажил хүнээр л хийнэ шүү дээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.