Ж.Сүхбаатар: Миний хувьд гэм буруугүй учраас хэлэх үг тодорхой. Надад шүүх хурал хойшлуулах сонирхол байхгүй

Aдмин / Нийгэм

"Ногоон автобус"-ны гэх хэргийн өнөөдөр болох байсан шүүх хурал хойшлогдож, наймдугаар сарын 12-ны 10:00 цагт шинээр товлогдлоо.

Уг хэрэгт 24 хүн холбогдсон юм. Тэдний нэг буюу Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар өнөөдөр хэрэгт буруутгагдан шалгагдаж буй үндэслэлийнхээ талаар болон байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Төрийн байгууллагуудын зүгээс тавьсан шаардлагуудад зарим үзүүлэлт нь хүрэхгүй байсныг тухайн үед хүлээж авч байсан хүмүүс мэдээд, надад танилцуулахад нь би "Хүлээгээд авчих" гэсэн мэт зүйлд буруутгагдаж байгаа. Анх наймдугаар сарын 14-нд 20 автобус хүлээж авахад би оролцож нөлөөлсөн юм шиг агуулгатай буруутгагдсан.

Гэхдээ хэрэв үнэхээр тийм байсан бол юу гэж есдүгээр сарын сүүлд олон нийтэд автобуснуудыг танилцуулах вэ дээ. Нотлох баримт байхгүй үндэслэлээр буруутгагдаад, олон сар явж байгаа. Миний хувьд айж ичих зүйлгүй. Монгол Улсын сайдаар ажиллаж байсан хүн учраас ёс зүйн хувьд хариуцлагаа үүрээд явсан. Манайхан "туг тахина" гэдэг дээ, буруутан хайдаг. Хамгийн том дарга нь хэн бэ гэхэд би болж таарсан.

Автобус хүлээж авах, сонгон шалгаруулах ажиллагаанд сайд нар оролцдоггүй шүү дээ. Буруутгаж байгаа хүмүүс нь үүнийгээ нотолно. Миний хувьд гэм буруугүй учраас хэлэх үг тодорхой. Хэлэх үг, харуулах баримт нь байна.

Сая шүүх хурал хойшлогдлоо. Миний хувьд эрт энэ хэргийг шийдүүлээд, гэм буруутай, буруугүй гэдгээ тогтоолгоод явах саналтай байв. Гэвч 20 гаруй хүн холбогдсон учраас маш олон өмгөөлөгч нар оролцож байна. Надад шүүх хурал хойшлуулах сонирхол байхгүй.

Би автобус хүлээж авах процессод оролцоод, үүрэг даалгавар өгсөн мэтээр буруутгагдаад байгаа. Энэ нь нэг хүний мэдүүлгээр л явж байгаа бөгөөд хөдөлшгүй баримт нэгээхэн ч байхгүй. Шүүх хурал нээлттэй явах учраас хэргийн процессын талаар өөрийн байр сууриа хэлнэ, хавтаст хэргийн материалуудыг үзүүлнэ. Ингэхээр бодит үнэн гарч ирнэ.

Өнгөрсөн хугацаанд намайг "Цовдлуулсан Прометей" гэдэг шиг л "цовдлоод" байна. "Цовдлоод" байгаа хүмүүсээс эргээд асуумаар байна. Ж.Сүхбаатар яг ямар гэм буруутай гэж та буруутгаад байгаа юм бэ гэдгээ бодоод үзээрэй. Хэрэв танд баримт байгаа бол түүнийгээ гаргаж тавих хэрэгтэй" гэв.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

ЮҮҮЧ ГЭМЭЭР ЮМ ДЭЭ... [202.179.25.207] 2024-08-01 17:52:02

ХАЧИН ШҮҮ___ САЙД НАР ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ.... ЭСРЭГЭЭРЭЭ ЭРХЭЭ БҮРЭН ЭДЛЭЭД БАЙДАГ .... НЭГ Ч ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ. ...

могамед [202.72.245.121] 2024-07-31 18:09:19

Дарга нар нотлох баримт үлдээдэггүй,шууд амаар ажлаа хийгээд зохион байгуулаад явдаг байхгүй юу. Юу гэж гар хөлийн үсгээ үлдээх вэ дээ. женко бол яаж хийдгийг маш сайн мэдэж байгаа

ЗОЧИН [202.126.90.206] 2024-07-31 09:35:38

ХУЛГАРУУД Ч СИЙХГҮЙ ШААХИЙМАА ЭНЭХУЛГАЙЧ ӨӨРӨӨ ЗОХИОН БАЙГУУСАН ШААР БАЙХГҮЙ ЮУ. МАН-ЫН ХУЛГАРУУДЫН ХЭЛДЭГ ҮГ Л ДЭЭ

Зочин [66.181.176.45] 2024-07-30 19:46:56

ИЙМЭРХҮҮ ЭЛИЙ БАЛАЙ САЛБАДАЙ НАРААС БОЛЖ МӨРӨӨРӨӨ ЯВЖ БАЙСАН ЗАЛУУЧУУД ХОХИРЧ БАЙГАА. ЖИНХЭНЭ ӨНӨРЦЭЦЭГИЙН ЖАНГАА ИД ГЭЖ ХЭЛМЭЭР ХҮН ЭНЭ БАЙНА.

Зочин [43.228.128.2] 2024-07-30 18:18:29

Өөрөө холбоотой бас том дарга нар нь холбоотой байж худлаагаасаа жүжиг тоглоод доод албан тушаалын хүмүүсээ золиослоод амьдралаар ньтоглоод өөрсдөө нэг л буруугүй мэдэхгүй гэсэн хүмүүс угтаа бол та нар л ингэ тэг гэж тушаал өгч дарамтласан байж таараа

Зочин [202.126.90.245] 2024-07-30 06:50:44

Сумьяаагаа гэрчилээд явааа

Эргэцүүлэл [124.158.126.227] 2024-07-29 16:10:45

Хашир анжгай тавьсан мэхэнд буруугүй байсан ч орчих гэж дээ. 1980-аад онд төрсөн 40-өөд насныхан Засаг барина гээд 1960-аад оныхныг төрөөс зайлуулж шахаж байхад.

Зочин [64.119.31.162] 2024-07-29 14:47:39

xutsdag bna shdeee

Зочин [103.57.95.63] 2024-07-29 14:35:49

ийм хариуцлагагүй этгээдүүдийг төрийн албанд ажиллуулж ард түмний мөнгийг үрэн таран хиймээргүй байх юм даа :( fuck гэж


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.