Парис хотноо “Mongolia House” хотхон өв соёлоо сурталчилж байна

Aдмин / Нийгэм

Монгол өв соёл, түүх, уламжлал, ёс заншлаа олон улсад танилцуулах зорилготой “Mongolia House” хотхон өргөөний нээлт зуны XXXIII Олимп болж буй Парис хотын Ла Виллет цэцэрлэгт хүрээлэнд болов.

МҮОХ-ноос санаачилсан “Mongolia House” төслийн хотхон олон улсаас хуран цугласан спорт сонирхогч, жуулчдаас гадна Франц, түүний эргэн тойрон дахь Европын орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудад нээлттэй байгааг мэдээллээ.

Эх орноо сурталчлах энэхүү эрхийг олимпод оролцож буй орнуудаас 15 улсад олгосноос Ази тивээс БНСУ, Япон зэрэг 4 орон багтсаны нэг нь Монгол Улс болж ийнхүү гадаад дахь сурталчилгаагаа хийж байна.

“Mongolia House” хотхон үндэсний спорт болон нүүдлийн ахуй соёл, урлагийн тоглолт, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн худалдаа, идээ ундааны дээжээр эх орноо сурталчлан таниулж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Төмөр нүүрээр хадаг бариулсан нь аааймааар. [103.57.93.127] 2024-07-31 23:43:38

Францад Монголын гэгээлэг дүр бий болгомоор байх юм. Гэтэл энэ төмөр маск тийм гэгээлгийг бий болгох уу? Бүгдийг айлгаад сандаргаад хаячих юм биш үү? Монголын Спортын хорооныхон манай соёл, жуулчлалын салбартайгаа яаж хамтарч ажилладаг юм бол оо?

Зочин [59.153.112.175] 2024-07-31 06:36:47

Шал дэмий мөнгө үрж төсвийн мөнгө өвдөхгүй гэдэг л болж бна даа, цаашид ийм 2 ын хооронд тэнэглэл ээ больмоор юм!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.