Тендерийн урилга: Геологи Уул уурхайн программ хангамж нийлүүлэгч

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2015 оны 08-р сарын 19

Тендер шалгаруулалтын нэр: Геологи Уул уурхайн программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах /Мicromine эсхүл түүнтэй дүйцэхүйц/ хязгаарлагдмал тендер.

Тендер шалгаруулалтын дугаар: R-ЭТТ-2015/06-14/НТШ-02

“Эрдэнэс-Таван Толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Геологи, Уул уурхайн программ хангамж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах /Мicromine эсхүл түүнтэй дүйцэхүйц/ хязгаарлагдмал тендер шалгаруулалтад программ нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн бичиг баримтыг бичгээр хусэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хучинтэй байна.Төлбөрийг “Эрдэнэс-Таван Толгой"ХК-ийн Голомт банк дахь 1505008702 тоот данс-д шилжүүлнэ.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жипиин аль нэг жилд 200 сая төгрөгнөөс багагүй Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 оны жилийн эцэс, 2015 оны 1-р улирал,

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд 200 сая төгрөгнөөс багагүй

Албан ёсны борлуулагч байх.

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1% (хувьтай) тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 09-р сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтээ тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 09-р сарын 03-ны өдрийн 10 цаг 10 минутад нээнэ.

"Эрдэнэс ТаванТолгой”ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 603 тоот харилцах Ажилтан : ХАХНГ-ын мэргэжилтэн О.Хатанбаатар утас: 70118585 /дотуур 6041 факс: 70118464


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:14:07


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.