Энэ сард 5, 0-оор төгссөн дугаарлалттай автомашины жолоочид татвараа төлнө

Д.Тулга / Нийгэм

zam“Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай” хуулийн 7 дугаар зүйл 7.1-д зааснаар иргэд автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний дотор, "Агаарын бохирдлын төлбөрийн тухай" хуулийн 9 дүгээр зүйл 9.3-д төлбөр төлөгч нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 01-ний өдрөөс өмнө харъяалах татварын албандаа төлөх, Нийслэлийн засаг даргын 2015 оны А/128 тоот захирамжаар батлагдсан 3.3 нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуй нэгж байгууллага нь нийслэлийн автозам ашигласны төлбөрийг тухайн жилийн зургаадугаар сарын 10-ны дотор төлөхөөр зохицуулагдсан.

Мөн НИТХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн №28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын 3.4-т Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгийн тоогоор дараахь дарааллаар тухайн оны зургаадугаар сарын 01-ний дотор багтаан зохион байгуулах болсон.

Үүнд:
• 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард;
• 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард;
• 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард;
• 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард;
• 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус төлөхөөр заасан.

Иймд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 5 болон 0 тоогоор төгссөн автомашин эзэмшигч иргэд, ААНБ, хуулийн этгээдүүд Улаанбаатар хотод бүртгэлтэй өөрийн нэр дээр байдаг хөдөө орон нутагт байгаа бүх төрлийн автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг харьяалах татварын албаны дансанд төлнө.

Импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгсэлд шинээр улсын дугаар авахдаа, шилжилт хөдөлгөөн хийлгэхдээ албан татвар, төлбөрөө төлж, даатгал, оношлогоонд хамрагдсан байна.

Албан татвар, төлбөр хураах ажлыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд Албан татвар, төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 31 -ний хооронд, Хариуцлага тооцох хяналт шалгалтыг 2015 оны зургаадугаар сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд хэрэгжүүлнэ.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.