Согтуу жолооч дөрвөн настай хүүхэд дайрч гэмтээжээ

Д.Тулга / Нийгэм

joloochЭнэ сарын 30-ны лхагва гаригт Улаанбаатар хотын ЗЦГ-ын МШУЗХ 419 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Тухайн өдөр зам тээврийн ослын 319 дуудлага бүртгэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Энэ өдөр Баянзүрх дүүргийн нутаг Их тойруу 11 б байрны урд замд "Т.Спринтер" маркийн автомашины жолооч Г нь ганцаараа гадаа тоглож байсан дөрвөн настай хүүг мөргөж гэмтээсэн байна.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, замын хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын бүс, хамгаалах суудлыг хэрэглээгүйгээс хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.