Чингэлтэй дүүрэгт 150 хүүхдийн цэцэрлэг үүдээ нээлээ

Д.Тулга / Боловсрол

niislel

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд өнөөдөр 150 хүүхдийн ортой 224 дүгээр цэцэрлэгийн нээлт боллоо. Дэд бүтэц алслагдсан тус хороо шинэ цэцэрлэг барихад зориулж өндөр хүчдэл татан гүний худаг гаргажээ. Бүрэн камержуулсан энэ цэцэрлэгийг дүүргийн 1.2 тэрбум төгрөгийн төсвөөр нэг жил гаруйн хугацаанд барьж гүйцэтгэжээ.

Тус хороо цэцэрлэгийн насны 1000 гаруй хүүхэдтэй. Ийнхүү хоёр дахь цэцэрлэг ашиглалтад орсноор нийт хүүхдийн 70 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаа юм. Мөн эцэг, эхчүүдийн ажил эрхлэх боломж ч нээгдэж байна. Цаашид тус цэцэрлэг 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болохоор төлөвлөж байгаа аж.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.