Хайгуулын тусгай зөвшөөрөл ОЛГОЖ эхэлнэ

Д.Тулга / Эдийн засаг

zowshoorol

Манай улсад хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20,9 га талбайд өргөдлийн журмаар, 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар өнөөдөр Уул уурхай яамнаас мэдээлэл хийлээ.

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨРГӨДЛИЙН ЖУРМААР ОЛГОХ:

Үнэлгээний баримт бичгийн иж бүрдэл, босго үнийн талаарх мэдээллийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр үйлчилгээний хураамж болох 250 мянган төгрөгөөр худалдан авна. Шалгаруулалтад оролцогч нь үнэлгээний баримт бичигт заасны дагуу саналаа бэлтгэх бөгөөд саналд дараах бичиг баримтыг хавсарган ирүүлнэ.

Үүнд: Тусгай зөвшөөрөл авахыг хүссэн хуулийн этгээд нь Ашигт малтмалын газарт бүртгүүлж тусгай VPN төхөөрөмж худалдан авна. Мөн монгол улсад бүртгэлтэй, татвар төлөгч байх ёстой юм байна. Энэхүү төхөөрөмжийн ашиглалтын үнэ 1 долоо хоногийн 500 мянган төгрөг, 1 сарын 2 сая төгрөг байх аж. Ингэснээр хөндлөнгийн этгээдийн оролцоогүйгээр холбогдох мэдээ мэдээллүүдийг авах, Ашигт малтмалын газраас цахим мэдээллүүдийг илгээх боломжтой болох аж. Энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэж эхлэх аж.

ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААР ОЛГОХ:

Энэхүү сонгон шалгаруулалтыг явуулахдаа үнээр өрсөлдүүлэх гэсэн олон улсын жишгийг баримтлах аж. Энэ нь хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч нийт үнэлгээний 50 хүртэлх хувийн оноог авах юм. Үлдсэн 50 хувийн оноог тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төсөл болоод бусад шаардлагыг хангасан байдлаар нь үнэлэх юм байна. Нийт 106 Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг үе шаттайгаар явуулах аж.

Сонгон шалгаруулалт нь дор дурдсан нутгийг хамарсан нэр бүхий талбайд зарлагдана

яам

Т.БАТСҮРЭН



Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:02


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.