“Apple” компани ухаалаг үзэгний патент авчээ
Технологийн салбарт тэргүүлэгч “Apple” компани АНУ-д ухаалаг үзэгний патент авсан байна. Энэ үзэг нь хэрэглэгчийн бичсэн болон зурсан зүйлийг хадгалах чадвартай аж. “Apple”-ийн зүгээс “accelerometer” буюу хурд хэмжигч ашиглахаар тооцоолжээ. Ингэснээр хүссэн гадаргуугаас гадна хоосон орон зайд ч бага эрчим хүч ашиглан тэмдэглэл хөтлөх боломж бүрдэх аж. Мөн ухаалаг үзэг утасгүй сүлжээ ашиглан бусад төхөөрөмжид мэдээллээ хадгалах боломжтой гэж “AppleInsider" мэдээлсэн байна.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл