Оюутнууд алга болсонд хотын даргын эхнэрийг буруутгажээ
Өнгөрсөн оны есдүгээр сарын 27-нд Мексикийн Герреро мужийн Игуала хотын Багшийн их сургуулийн 43 оюутан алга болсон. Цагдаа нар оюутнуудын аминд хүрсэн гэмт этгээдүүдийг өнгөрсөн арваннэгдүгээр сард баривчилжээ. Гэмт этгээдүүд “Геррерос Унидос” гэх хар тамхины бүлэглэлийн гишүүд байсан аж.
Игуала хотын дарга Хосе Луйс Абаркагийн эхнэр Мариа де Лосыг дээрх хэргийг захиалж, гэмт этгээдүүдэд мөнгө өгсөн хэргээр баривчилж, мэдүүлэг авсны дараа гэр болон ажлын өрөөг нь битүүмжилжээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:50
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:50:50