“Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хямралаас хамгаалж эхэллээ

Д.Тулга / Эдийн засаг

erdenet

Он гарсаар зэсийн үнэ хоногт 100 орчим ам.доллараар буурч байна. “Эрдэнэт” үйлдвэр гадаад зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн эрсдлээс хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 1 тонн цэвэр зэс Лондонгийн металлын биржид 6170 ам.доллар байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр 2015 онд нэг тонн цэвэр зэсийг 6600 ам.доллараар борлуулахаар төлөвлөсөн. Борлуулалтын үнийн зөрүү 500 ам.доллар болсон нь тус үйлдвэрийн орлогыг 50-60 сая ам.доллараар бууруулжээ.

Дэлхийн зэсийн зах зээлд үнэ буурч байгаа, америк долларын төгрөгтэй харьцах ханш, инфляцийн түвшин тогтмол өсөж байгаа зэргээс шалтгаалан компанийн санхүү эдийн засгийн байдлыг тогтворжуулах компанийн Ерөнхий захирлын тушаал гарсан байна. Үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангахын тулд үйлдвэрлэлд шаардагдах зардлаас бусад удирдлагуудын зардал, худалдан авалт, ажил үйлчилгээ, албан томилолт, хөнгөн тэрэг, холбоо, сургалт, нийгэм соёлын арга хэмжээнд зарцуулах зардлуудыг шаардлагатай тохиолдолд түр зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсон талаар “Эрдэнэт” үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Эдийн засгийн эрсдэл үүсэх нөхцөл бүрдэж байгаа энэ үед үйлдвэрлэлийг тогтвортой байлгах, байнгын ажиллагаатай онцгой комисс мөн байгуулагджээ. Ийнхүү улс орны эдийн засгийн гол түшиг болсон “Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хямралаас сэргийлэхээр яаралтай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:39

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:55:39


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.