Хэт даврагч бүлэглэл түүхийн дурсгалуудыг сүйтгэсээр байна

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

“Халифын вант улс” бүлэглэл Иракийн Нимруд хотноо байрлах түүхийн музейд халдаж, 3000 жилийн настай, түүхийн гэрч болсон чулуун ханыг эвдэлсэн тухай BBC агентлаг мэдээлжээ. Тус бүлэглэл өмнө нь Мосул хот дахь эртний номын санг дэлбэлсэн. Мосул хотын төв номын санд Иракийн соёлын өв хэмээн тооцогддог ховор ном, гар бичмэлүүд бүгд устсан юм. Үүний дараа дахин хэд хэдэн түүхэн дурсгалуудыг устгаж, дэлбэлсэн нь тус улсын түүхийг арчиж үгүй хийх гэсэн оролдлого хэмээн албаныхан мэдээлжээ. Энэ бүлэглэлийн чулуун ханыг нурааж байгаа 10 минут үргэлжлэх видео бичлэгт “Бидний дараагийн зогсоол Багдад хот” гэсэн байна. Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон Иракийн Ерөнхий сайд Абдуль аль Хайди нар НҮБ-аас эртний түүхийн гэрч болсон дурсгалт зүйлсийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.