Хятад гурав дахь хиймэл арлаа барьжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadad

Хятад улс сүүлийн гурван жилийн хугацаанд урд хэсгээрээ гурван том хиймэл арал барьсан. Үүнийг хиймэл дагуулын зурагны тусламжтайгаар олж мэдсэн бөгөөд жилээс жилд хиймэл арлууд нь томорч байгаа аж. Өнгөрсөн жил 0.3 кмкв талбайтай байсан арал энэ жил 74 кмкв талбайтай болтлоо томорсон гэж эх сурвалж дурджээ. Эдгээр арлуудад нисдэг тэрэг болон нисэх онгоцны буух зурвас талбайнууд, том байгууламжууд мөн олон тооны цэрэг байрлах боломжтой бааз байгуулагдсан байна.

Хятадын зүгээс үүнийг тэнгисийн болон агаарын хүчнээс хамгаалах бааз гэсэн бөгөөд хөрш орнууддаа ашигтай үйлчилгээ үзүүлнэ гэжээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Хятадуудыг өөрсдийн хүчээ ашиглан урд хэсгээр байрлах хөрш орнуудаа дээрэлхэж байж магадгүй” гэж сэрэмжилж байгаа юм байна. Далайн урд хэсгээр Вьетнам, Филиппин, Малайз, Бруней болон Тайвань гэсэн улсуудтай нэг далайг хуваалцдаг боловч Хятад улс дундын эзэмшлийн далайн дийлэнхийг хувьдаа ашигладаг аж.

Барак Обамагийн мэдэгдсэнээр “Хятад улс маш хүчирхэг улс. Гэхдээ тэд өөрсдийн давуу талыг ашиглан бусад улс орны далайн гарц болоод олон зүйлд түрэмгийлж байгааг үгүйсгэхгүй. Сүүлийн жилүүдэд Хятад улс гурван ч хиймэл арал барьж түүндээ цэргийн бааз хүртэл байгуулж байгаа нь тун хачирхалтай” хэмээн санаа зовж буйгаа мэдэгдсэн байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.