Эвслийн бүлэг хуралдаж байна
УИХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг Төрийн ордны В танхимд хуралдаж байна. Хуваарийн дагуу өчигдөр хуралдах ёстой байсан ч тус бүлэг хуралдаанаа хойшлуулсан байсан юм. Тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа аж. Түүнчлэн Тавантолгойн асуудлыг УИХ-д суудалтай намын бүлгүүд хэлэлцэж байгаа юм. Энэ асуудлаар хуралдаж буй гэх мэдээлэл ч байна. Намын бүлгүүд Тавантолгойн асуудлаар байр сууриа нэгтгэсний дараа УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл