Солонгост ажиллах иргэдийг гурван өдөр бүртгэнэ

Д.Тулга / Нийгэм

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэл ирэх сарын 6-8-ны хооронд нийслэл, сум дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдэд явагдана.

Бүртгүүлэх хүмүүс нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-40 насныхан байх ёстой бөгөөд өмнө нь БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй гэх шаардлагуудыг хангах ёстой юм байна.

Тус шалгалтад бүртгүүлэхдээ гадаад пасспортын хуулбар,сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5 х 4.5 хэмжээтэй 2 хувь цээж зураг, шалгалтын хураамж 24$ доллартой очиход болох аж. Харин ирэх зургадугаар сарын 02-нд бүртгэлд хамрагдсан иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах юм байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.