Калбуко галт уул 53 жилийн дараа дахин дэлбэрчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Чили улсын өмнөд хэсэгт байрлах Калбуко галт уул өнгөрсөн долоо хоногт идэвхжиж, үнс нурмаа цацаж эхэлсэн. Түүний дараа дахин дэлбэрч, халуун лав урсаж эхэлжээ. Галт уулын бэлд орших Энсенада тосгоноос 5000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Калбуко галт уул 1996 онд сэрж байжээ. Үүнээс өмнө 1962 онд том хэмжээний галт уулын дэлбэрэлт болж, 22 мянган хүн орон гэргүй болж, 15 хүн амиа алдсан харамсалтай явдал болж байсан байна. Өнөөдрийн байдлаар Калбуко галт уулын үнс Аргентин улсын зүүн хойд хэсгээр тархаж хүн амьсгалах аргагүй болж байгаа тул тус хэсгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болсон байна. Галт уулын үнс агаарт 12 мянган фут өндөрт тархааж байгаа аж. 24 цагийн дотор хоёр ч удаа дэлбэрсэн Калбуко галт уулыг дахин идэвхжиж магадгүй хэмээн албаныхан үзээд байгаа юм. Галт уулын эргэн тойрон 20 км дотор болоод Энсенада тосгон тэр чигтээ үнсэн саарал болсон тул аялагчид болоод иргэдэд зориулан төөрөхгүйн тулд улаан гэрэл дохиог бэлджээ. Галт уулын идэвхжилтийг харсан тосгоны иргэн “Тэнгэрт тулсан асар том мөөг шиг хэлбэртэй үүл бий болсон байсан. Тэр үед би АТМ-аас мөнгө авах гээд зогсож байсан юм. Гэнэтхэн л үүнийг харсан хүмүүс сандралдаж, үймээн болж эхлэсэн” гэжээ. Одоогоор нөхцөл байдал харьцангуй тайван байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.