Дөрвөн хүн хүнд бэртэж, нэг иргэн амиа алджээ

Д.Тулга / Хууль

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй долоон худаг явах замд зам тээврийн осол гарч хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн тасгийг очиход Майти загварын автомашин замын хажуу руу онхолдож 43 настай эрэгтэй, 50 настай эрэгтэй, 3 настай эмэгтэй, 59 настай эрэгтэй нар хүнд гэмтсэн байсныг ГССҮТ-ийн хүлээн авахад шилжүүлэн өгсөн байна. Тус автомашины жолооч хөнгөн гэмтэлтэй байсан тул анхан шатны тусламж үзүүлжээ. Ослын улмаас 76 настай эмэгтэй нас барсан байдалтай байсныг цагдаад хүлээлгэн өгсөн байна. Иймд иргэдийг холын замд хурдаа тохируулж явахыг замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.