Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Д.Тулга / Спорт

Катарын Доха хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэнэ. Гурван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээн бөхийн гурван төрлөөр зохиогдоно. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчдын нэр тодорсон. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Э.Бэхбаяр (Хангарьд), 61 кг-д ОУХМ Б.Номин (Гацуурт-Олимп), 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), 70 кг-д ОУХМ Г.Идэрхүү (Гацуурт-Олимп), 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Арслан), 86 кг-д ОУХМ П.Өсөхбаатар (Хилчин), 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга (Ганьт), 125 кг-д ОУХМ Н.Золбоо (Харгант-Цамхаг), эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Ц.Бямбазаяа (Алдар), 53 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин), 55 кг-д ОУХМ П.Орхон (Алдар), 58 кг-д спортын мастер Э.Гантуяа (Хилчин), 60 кг-д гавьяат тамирчин Т.Мөнхтуяа (Хангарьд), 63 кг-д ОУХМ Э.Цэвэгмид (Алдар), 69 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг (Хилчин), 75 кг-д ОУХМ Б.Одончимэг (Алдар) нар зодоглохоор болжээ.

Баг тамирчдыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Б.Батбаяр, Т.Сүхбаатар нар удирдан авч явах бол эмчээр Ч.Насанбат, шүүгчээр Л.Болормаа нар явна. Мөн энэ үеэр болох Азийн бөхийн холбооны их хуралд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж оролцох ажээ. Дашрамд сонирхуулахад Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай эрэгтэй бөхчүүд 25 алт, 28 мөнгө, 39 хүрэл нийт 92, эмэгтэй бөхчүүд 4 алт, 23 мөнгө, 26 хүрэл нийт 53 медаль хүртээд байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.