П.Цагаан Азийн сангийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Д.Тулга / Улстөр

tsagaanӨнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Арнолдыг хүлээн авч уулзав. Уулзалтад Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Мелони Линдберг оролцлоо. Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Арнолд Улаанбаатарт болж буй Цахим эрх чөлөөний эвслийн хуралд оролцож буй аж.

АНУ-ын Азийн сан нь 1990-ээд оны эхнээс Монгол Улсад байгуулагдан ажилласан хамгийн анхны олон улсын төрийн бус байгууллага бөгөөд 1993 оны аравдугаар сарын 1-нд суурин төлөөлөгчийн газраа нээж байв. Өөрөөр хэлбэл, Азийн сан нь Монгол Улсын ардчилсан шилжилтийг эхнээс нь дэмжин тусалж ирсэн байгууллага гэдгийг уулзалтын үеэр тэмдэглэлээ.

Тус сан сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээг сайжруулах, нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих, гар аргаар олборлогчид буюу бичил уурхайн улмаас эвдэрч сүйдсэн байгаль орчны нөхөн сэргээлтийг дэмжих, хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх үндэсний дэд зөвлөлтэй ажиллаж, мэдээллийг ил тод нээлттэй болгох зэрэг чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.