Л.Гүндалай: Монголчууд хонь шиг номхон байна

Д.Тулга / Улстөр

gundalai

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр Тавантолгойн асуудалтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Тавантолгойн гэрээгээр дамжуулж MCS, Энержи Ресурс тэргүүтэй компаниуд нийлж ард түмний 1072 хувьцааг үнэгүйдүүлэх гэж байна. Үүнийг дэмжээд байгаа Засгийн газрыг огцруулж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Монголчууд тэнэг биш. Хонь шиг номхон байна. Тавантолгойн гэрээ бол монголын баялгийг “Гадны хөрөнгө оруулагч” нэрийн дор цөлмөх гэсэн ээлжит оролдлого. Хэрвээ энэхүү гэрээг УИХ-ын чуулганаар гишүүд дэмжих юм бол тэднийг ирэх сонгуулиар сонгохгүй байх хэрэгтэй. Манай намын зүгээс энэ гэрээг эсэргүүцэж байна.

Намын бодлогодоо ч энэ талаар тусгасан байгаа. Оюутолгойгоос монголчуудад өнөөдөр юу ирэв. Ашгийн 90 хувийг гадны хөрөнгө оруулагчид авсан. Монголчууд зоригтой байж Тавантолгойн гэрээний асуудал дээр дуугарах хэрэгтэй. Тавантолгойн гэрээ бол монголыг төдийгүй, монголчуудыг цөлмөх гэрээ. Ийм гэрээг бид дэмжихгүй” хэмээн хэлж Тавантолгойн гэрээг эсэргүүцэж байгаа илэрхийллээ.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.